1. Өргөдлийн маягт:
Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийн маягтыг бөглөж хүсэлтээ тусгай зөвшөөрлийн системээр гаргана.
2. Гүйцэтгэсэн ажлын мэдээлэл:
Тусгай зөвшөөрлийн хүрээнд сүүлийн нэг жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний талаарх мэдээллийг нотлох мэдээлэл ирүүлнэ. Үүнд техникийн нөхцөл, гэрээ, ажил хүлээлцсэн акт, хурлын тэмдэглэл болон захиалагчийн тодорхойлолт зэрэг мэдээллийн хуулбар ирүүлнэ. Жич:Тусгай зөвшөөрлийн статистик мэдээгээр гүйцэтгэн ажлын мэдээлэл ирүүлсэн бол энэ хэсгийг бөглөхгүй.