Харилцан холбооны зохицуулах хороо

Тусгай зөвшөөрлөө сунгуулахаар хүсэгчдэд

Тусгай дугаар сунгах

Хэрвээ та өөрийн ашигладаг тусгай дугаарын хугацааг сунгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжтэй танилцана уу.

  1. Хууль журам, нөхцөл шаардлагыг судлах

Та тусггай дугаарын хугацааг сунгуулах шаардлагатай байгаа бол юуны өмнө холбогдох хууль тогтоомж болон төлбөрийн мэдээлэлтэй танилцана уу. Үүнд:

Тусгай дугаар эзэмшигч тусгай дугаарын хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 30 ба түүнээс дээш хоногийн өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргана.

     2. Материал, холбогдох баримтыг бүрдүүлэх

Бүрдүүлэх материал

Хүсэлтээ Харилцаа холбооны зохицуулах хорооны www.customer.crc.gov.mn  зөвшөөрлийн цахим системд тоон гарын үсгээр нэвтрэн ирүүлнэ.

Тусгай дугаарын хугацаа сунгах сунгалтын материалыг бүрдүүлэх явцад утсаар, имэйлээр болон биечлэн ирж зөвлөгөө авч болно. 

 

3. Тусгай дугаарын хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх

  • Зохицуулах хороо нь тусгай дугаарын хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан хянаж, шийдвэрлэнэ.
  • Тусгай дугаарын хугацааг сунгах шийдвэрийг хүсэлт гаргагчид мэдэгдэх (утсаар, мессежээр, имэйлээр) ба ажлын 10 хоногт багтаан гэрээг шинэчлэн байгуулна.
  • Тусгай дугаарын хугацааг анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана.
  • Зохицуулах хорооны холбогдох албаны тусгай дугаар хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулсан гэрээг хүсэлт гаргагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, журам, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө.

4.Төлбөр

  • Тусгай дугаарын хугацааг сунгуулахад төлбөр, тооцооны үлдэгдэлгүй байна.
  • Тусгай дугаарын хугацааг сунгуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42.4-т заасны дагуу тэмдэгтийн хураамж төлнө.
  • Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тусгай дугаар шинээр олгох шийдвэр гарснаас хойш 10 хоногт багтаан төлнө.
  • Тусгай дугаарын төлбөр мэдээлэлтэй танилцана уу. 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email