Дижитал эдийн засгийг дэмжих уян хатан, хамтын зохицуулалттай 5 дахь үеийн зохицуулах байгууллага байна.
Бидний тухай
АЛСЫН ХАРАА
АЛСЫН ХАРАА
ЭРХЭМ ЗОРИЛГО
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид харилцаа холбооны чанартай, дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчийг хүртээмжтэй хангах, харилцан үр ашигтай хамтран ажиллах, ил тод, уян хатан зохицуулалтын тогтолцоог төгөлдөршүүлнэ.
СУУРЬ ЗАРЧИМ, ҮНЭТ ЗҮЙЛС
СУУРЬ ЗАРЧИМ, ҮНЭТ ЗҮЙЛС
ЁС ЗҮЙТЭЙ, ШУДАРГА, ЗАРЧИМЧ
Зохицуулах хорооны ажилтны ёс зүйн дүрмийг мөрдөж, хариуцсан ажил, гаргасан шийдвэртээ эзэн байна.
ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАГЧ
Ажиллагсдын суралцах үйл явцыг байнга дэмжиж, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, суралцагч байгууллага байна.
МЭРГЭШСЭН, ӨНДӨР ЧАДАВХТАЙ
Зохицуулагчийн эзэмшвэл зохих болон стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшиж, өөрийгөө болон бусдыг хөгжүүлнэ.
ХАРИУЦЛАГАТАЙ
Байгууллага нь хамт олон болон тэдний гэр бүл, нийгмийн өмнө, мөн ажилтан нь өөрийн гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлана.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2026-2030 ОНЫ СТРАТЕГИ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2026-2030 ОНЫ СТРАТЕГИ
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 1.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 1.
ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛНЭ.
1. Стратегийн зорилт:
1.1. Сүлжээний хүртээмж, зах зээлийн үр ашигтай байх, шударга өрсөлдөх, тэгш хандах нөхцөл бүрдүүлэх зохицуулалт хэрэгжүүлэх;
1.2. Шуудангийн сүлжээний нээлттэй зарчмыг хэрэгжүүлэх, үйлчилгээний харилцан холболтыг нэмэгдүүлэх;
1.3. Харилцаа холбооны сүлжээний төлөвлөлтийг бусад дэд бүтцийн салбарын төлөвлөлттэй уялдуулах салбар хоорондын зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх.
Хүрэх үр дүн: Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн хөгжил нь дижитал эдийн засаг, зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах чадамжтай болно.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 2.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 2.
ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ, ИННОВАЦЫГ ДЭМЖИХ УЯН ХАТАН ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ, ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
2. Стратегийн зорилт:
2.1 Дараа үеийн харилцан холболтын зохицуулалтын зарчмыг нэвтрүүлэх;
2.2. Хязгаарлагдмал нөөц (Радио давтамж, Дугаарлалт) -ийг ил тод, үр ашигтай удирдаж, шинэ технологи, инновацыг дэмжих;
2.3. Өгөгдөл хадгалалт, ашиглалт, солилцооны зохицуулалтын орчин, оролцоог тодорхойлох;
2.4. Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний кибер орчин дахь эрсдэлийг бууруулах, кибер халдлагад хариу арга хэмжээ авах зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх;
2.5. Тоног төхөөрөмжийг баталгаажуулах тогтолцоог боловсронгуй болгох;
2.6. Өргөн нэвтрүүлгийн хараат бус, нээлттэй, хариуцлагатай байдлыг дэмжих зохицуулалтын орчныг бүрдүүлэх;
2.7. Өргөн нэвтрүүлгийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, зах зээлийн хөгжлийг дэмжих өрсөлдөөнт орчныг бүрдүүлэх;
2.8. Шуудангийн үйлчилгээний цахим шилжилтийг дэмжих зохицуулалтыг хэрэгжүүлэх;
2.9. Цахим худалдааг дэмжих салбар болон салбар хоорондын шуудангийн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох;
2.10. Дэвшилтэт технологийн үйлчилгээг нэвтрүүлэхэд зохицуулалтаар дэмжих;
2.11. Өргөн нэвтрүүлэг болон дижитал медиа үйлчилгээг дэмжих зохицуулалтын орчныг тодорхой болгох.
Хүрэх үр дүн: Харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдсэн байна.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 3.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 3.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ЧАНАРТАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ.
3. Стратегийн зорилт:
3.1. Үндэсний радио долгионы хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;
3.2. Тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний чанарын зохицуулалтыг хэрэгжүүлэх;
3.3. Өргөн нэвтрүүлгийн орчинд үндэсний дархлаа, үнэт зүйл, үндэсний ашиг сонирхлыг дэмжин хамгаалах;
3.4. Олон улсын дүрэм, стандартад нийцсэн, шударга өрсөлдөөнт, чанартай үйлчилгээ бүхий шуудангийн зах зээлийг бүрдүүлэх;
3.5. Стандарт, норматив баримт бичгийн шаардлага хангасан сорилт, туршилт хийх чадамжтай лабораторийг нэвтрүүлэх;
3.6. Шуудангийн хаягийн бичвэр, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх.
Хүрэх үр дүн:
Хэрэглэгч чанартай, хамгаалагдсан үйлчилгээгээр хүртээмжтэй хангагдсан байна.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 4.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 4.
ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД, ШУУРХАЙ, ҮР АШИГТАЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
4. Стратегийн зорилт:
4.1. Зохицуулалтын үр нөлөө, үр ашигтай байдалд үнэлгээ хийх, тайлагнах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;
4.2. Зөвшөөрлийн гэрээний үүргийн хэрэгжилтийг дүгнэх үйл ажиллагааг төлөвшүүлэх;
4.3. Маргаан, өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийж, зохицуулалтад тусгах, үр дүнг тайлагнах тогтолцоог боловсронгуй болгох;
4.4. Зохицуулалтын шийдвэрт ашиглах өгөгдлийн чадавхыг сайжруулах;
4.5. Зохицуулалтын үйлчилгээний цахим шилжилтийг нэмэгдүүлэх;
4.6. Радио, телевизийн хөтөлбөрийн мониторингийн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан шийдлийг шат дараатай нэвтрүүлэх;
4.7. Салбарын өөрийн зохицуулалт болон салбар хоорондын нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Хүрэх үр дүн: Зохицуулалтын шийдвэр гаргах үйл явц нотолгоонд суурилсан, ил тод, хариуцлагатай байдал нэмэгдсэн байна.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 5.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 5.
САНХҮҮГИЙН ЗОХИСТ ХАРЬЦАА, ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАНА.
5. Стратегийн зорилт:
5.1. Санхүүгийн төлөвлөлтийг зохицуулалтад чиглүүлж оновчтой гаргах, зардлыг үр дүнтэй байлгах;
5.2. Зохицуулалтын үйлчилгээний хөлс, хязгаарлагдмал нөөцийн ашиглалт, үйлчилгээний төлбөрт зохист харьцаанд суурилсан зарчмыг хангах;
5.3. Урт хугацааны өр төлбөр, хөрөнгө оруулалтын төслийн удирдлагын тогтвортой байдал, санхүү, хөрөнгийн менежментийн үр дүнг хангах;
Хүрэх үр дүн: Санхүүгийн удирдлагыг оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлж, ил тод байдлыг хангасан байна.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 6.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 6.
БАЙГУУЛЛАГЫН ЧАДАМЖИЙГ ТОГТВОРТОЙ НЭМЭГДҮҮЛЖ, БҮТЭЭМЖ ДЭМЖСЭН БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛНЭ.
6. Стратегийн зорилт:
6.1. Байгууллагын сайн засаглалыг бэхжүүлэх;
6.2. Чадахуйн зарчимд суурилсан хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх;
6.3. Ажилтны эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах;
6.4. Мэргэшсэн зохицуулагч дыг бэлтгэх, ур чадварыг үе шаттай, тогтвортой хөгжүүлэх;
6.5. Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн болон дэлхийн түвшинд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх;
6.6. Байгууллагын кибер аюулгүй байдлын чадамжийг сайжруулах.
Хүрэх үр дүн: Байгууллагын ажлын хуваарилалт, урамшуулал, хариуцлагын тогтолцоог оновчтой зохион байгуулж, ажилтнуудын урам зоригтой ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байна.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 7.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 7.
НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ (PUBLIC INTEREST) ХАМГААЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
7. Стратегийн зорилт:
7.1. Өргөн нэвтрүүлгийн орчинд нийтийн эрх ашиг, хүүхдийн эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх;
7.2. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад зохицуулалтын болон технологийн дэмжлэг үзүүлэх;
7.3. Цахим орчны аюулгүй байдлыг хангуулахад зохицуулалтын болон технологийн дэмжлэг үзүүлэх.
Хүрэх үр дүн: Харилцаа холбооны үйлчилгээнд аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.
Стратеги зорилтыг хангах үйл ажиллагаа, үр дүн
Стратеги зорилтыг хангах үйл ажиллагаа, үр дүн
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хамтын ажиллагааны хэлтэс
НМСНӨ хариуцсан мэргэжилтэн Т.Нямцэрэн
Утас:11-304258