Харилцаа холбооны Зохицуулах Хороо

Үүрэнгийн үйлчилгээтэй холбоотой асуулт, хариулт

Харилцаа холбооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”, “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-аар зохицуулдаг.

Дата зарцуулалт нь маш олон зүйлээс шалтгаалдаг. Үүнд:
· Ашиглаж буй төхөөрөмжийн хүчин чадал
· Хэрэглэж байгаа датаны чанар/хурд
· Үзэж байгаа бичлэгийн чанар
· Аппликейшний арын үйл ажиллагаа зэрэг нөлөөлнө.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ линкээр орж мэдээлэл авна уу.

Үйлчилгээг сонгож ашиглахын өмнө дараах зүйлсийг сайтар анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Үйлчилгээний гэрээг сайтар нягталж танилцах
  • Дугаар ашиглах, өөрчлөх, гэрээ дуусгавар болохтой холбоотой хэсгийг анхааралтай унших, тодорхойгүй тохиолдолд лавлаж тодруулах
  • Үйлчилгээ эрхлэгчийн цахим хуудас, дуудлагын төв, хэрэглэгчдэд үйлчлэх салбар болон аппликейшн зэрэг сувгаар шаардлагатай мэдээлэл авах.

Төр болон хувийн хэвшлийн үйлчилгээнүүд цахимжилттай холбоотой хэрэглэгчийн дугаар нь тухайн хүнийг танин баталгаажуулах нэг чухал хэрэгсэл болсон. Жишээ нь: Банкны нууц үг сэргээх, бүртгэлгүй төхөөрөмжөөс банкны аппликейшн рүү хандахад хэрэглэгчийг танихын тулд бүртгэлтэй утасны дугаарт OTP код илгээж танин баталгаажуулалтыг хийдэг. Иймд хэрэглэгчийн дугаар ашиглан гэмт хэрэг, зөрчил, залилан зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор давхар танин баталгаажуулалт хийх нь хэрэглэгчдийг олон төрлийн эрсдэлээс хамгаалах хамгийн чухал арга юм.
Түүнчлэн ярианы үйлчилгээ эрхлэгчид хувь хүн буюу иргэнийг овог, нэр, иргэний бүртгэлийн дугаараар бүртгэн хуулиар зөвшөөрсөн танилт нэвтрэлтийн арга, технологийг ашиглан баталгаажуулах үүрэг хүлээлгэсэн байдаг.

Дараах тохиргоог өөрийн гар утсанд тохируулснаар дата зарцуулалтыг хянах, багасгах боломжтой.
Android үйлдлийн системтэй бол
1. Settings->connections->Data usage ->Mobile data usage цэс руу орж хугацаагаа тохируулан ямар ямар app руу хандсан, хэдий хэмжээний дата зарцуулсан мэдээллээ шалгах, хянах боломжтой.
2. Settings-> connections->Data usage ->Allowed networks for apps цэс руу орж аппликейшн бүрийг зөвхөн Mobile data, зөвхөн Wifi, эсвэл аль алинаар нь ашиглах боломжтойг тохируулж дата зарцуулалтыг багасгах.
3. Settings->Apps->Facebook->Mobile data->Allow background data usage тохиргоог disable болгосноор FB мэдээлэл автомат refresh хийгдэхгүй.
4. Facebook-Settings&Privacy->Media->Auto play тохиргоог On Wi-Fi Only болгосноор video авто тоглогдохгүй учраас дата хэрэглээ багасах боломжтой юм.
 
IoS үйлдлийн системтэй бол
1. Settings > cellular > cellular data for cellular data цэснээс ямар ямар app руу хандсан, хэдий хэмжээний дата зарцуулсан мэдээллээ шалгах, хянах боломжтой.
2. Settings > cellular > cellular data > Low data mode-ийг идэвхжүүлснээр дата зарцуулалтыг багасгах.
3. Settings цэс рүү орж утас дээр байгаа бүх аппликейшнийг утасны датагаар ороход ашиглах эсэх тохиргоог хийснээр датаг зарцуулалтыг багасгах боломжтой.

Видео зааврыг дараах холбоосоос авна уу.

Та доорх линкээр орж видео танилцуулгыг үзнэ үү.

https://www.youtube.com/shorts/QKqWYQRx7iI

Та доорх линкээр орж видео танилцуулгыг үзнэ үү.

https://www.youtube.com/shorts/8WEnuxQIlos

Та доорх линкээр орж видео танилцуулгыг үзнэ үү.

https://www.youtube.com/shorts/1yxS37YxmPk

 

Та доорх линкээр орж видео танилцуулгыг үзнэ үү.

https://www.youtube.com/shorts/CVbl_EeO2Yw

Та доорх линкээр орж видео танилцуулгыг үзнэ үү.

https://www.youtube.com/shorts/ObdHOK_Q_5A

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email