Харилцан холбооны зохицуулах хороо

Бидний тухай

Байгууллагын түүхэн замнал

  • Дэд бүтцийн хөгжлийн яам (ДБХЯ)-ны Сайдын 1995 оны 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөл (ХХЗЗ)-ийг ДБХЯ-ны Сайдын ажлын албаны дэргэд байгуулав.  
  • Харилцаа холбооны салбарын ууган компани болох Монголын Цахилгаан Холбоо компани 8-р сарын 30-нд Хувьцаат компани болж, шинэчлэн байгуулагдав. 
  • “Харилцаа холбооны тухай” хууль 11-р сарын 16-ны өдөр анхлан батлагдав.  
  • Мобиком ХХК-д үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах анхны тусгай зөвшөөрлийг олгожээ. 
  • Монгол Улсын Их Хурлын 40 дүгээр тогтоол, Засгийн газрын 300 дугаар тогтоолоор Шуудан, цахилгаан холбооны газар байгуулагдав. 
  • Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулагдаж эхлэв. Үүнд: “Датаком ХХК” нь интернэтийн үйлчилгээ, “Сансар КаТВ ХХК” нь олон сувгийн кабелийн телевизийн үйлчилгээ, “25 суваг телевиз” нь арилжааны телевизийн үйлчилгээ, “FM102.5” нь хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг нэвтрүүлжээ. 
  • Датаком ХХК интернэтийн үйлчилгээг 1-р сарын 17-ны өдөр нэвтрүүлэв.  
  • ДБХЯ-ны Сайдын 158 тоот тушаалаар Тусгай зөвшөөрлийн журам батлагдав. 
  • Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэв. 
  • ДБХЯ-ны Сайдын 133 тоот тушаалаар Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулах журам батлагдав. 
  • ДБХЯ-ны Сайдын 355 тоот тушаалаар Радио давтамжийн зурвасын ашиглалт, үйлчилгээний төлбөрийн үнэлгээ тооцох аргачлал батлагдав.  
  • Долгион хүлээн авах, хянах станцыг Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газраас шилжүүлэн авч Монгол улсын нутаг дэвсгэрт давтамжийн хяналт тавих ажлыг эхлүүлсэн. 
  • ДБХЯ-ны Сайдын 261 тоот тушаалаар Радио давтамжийн ашиглах эрхийн зөвшөөрөл олгох нийтлэг журам, Дэд бүтцийн яамны үйл ажиллагааны хүрээний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох нийтлэг журам тус тус батлагдав. 
  • Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлагдлаа. 
  • Радио давтамжийн дахин хуваарилалт хийж, давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн.  
  • Монгол улсын харилцаа холбооны салбарт техникийн стандарт боловсруулах ажлыг эхлүүлэв. 
  • ДБХЯ-ны Сайдын 79 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөл болон Радио давтамжийн хяналтын станцыг Шуудан цахилгаан холбооны газрын харьяанд шилжүүлж, бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлсэн. 
  • “Радио долгионы тухай” хууль 06-р сарын 04-ний өдөр анхлан батлагдав. 
  • Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх 2 дахь тусгай зөвшөөрлийг олголоо. 
  • Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулах журмаар олгох зарчмыг ДБХЯ-ны Сайдын 90 тоот тушаалаар баталгаажуулав. 
  • Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ олгох журмыг ДБХЯ-ны Сайдын 108 тоот тушаалаар баталжээ. 
  • ХХЗЗ-ийн жилийн үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг баталж, ХХЗЗ-ийн орон тооны бус 9 гишүүн, ажлын албаны 12 мэргэжилтэн, радио давтамжийн хяналтын 17 ИТА-ны орон тоотойгоор ажиллахаар шийдвэрлэв. 
  • Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулга 10-р сарын 18-ны өдөр Монгол Улсын Их хурлаар соёрхон батлагдав. 
  • Харилцаа холбооны салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн зөвлөх үйлчилгээг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж, ХБНГУ-ын Детекон компанитай хамтран ажиллав. 
  • Монгол Улсын Засгийн газрын 15 дугаар тогтоолоор Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) байгуулагдаж, хорооны дүрэм батлагдав. 
  • ХХЗХ-ны анхны хуралдаан 07-р сарын 22-ны өдөр зохион байгуулагджээ. 
  • ХХЗХ-ны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээг Дэлхийн банкны санхүүжилтээр АНУ-ын Аналисис, Канадын Мак Карти Тетраоулт компаниудаас авав.  
  • Улс хоорондын ярианы үйлчилгээнд чөлөөт өрсөлдөөнийг нэвтрүүлэв. 
  • Шуудангийн тухай хууль 05-р сарын 15-ны өдөр анхлан батлагдав.  
  • Дэлхийн Радиогийн Их хурлын үйл ажиллагаанд оролцож, Швейцарийн Женев хотод төлөөлөгчид ажиллав. 
  • ОУЦХБ болон Малайзын зохицуулах байгууллагатай хамтран “Өрсөлдөөн, харилцан холболт, бодлого зохицуулалт” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулав. 
  • Бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэх, санг бүрдүүлэх, зарцуулах талаар Дэлхийн банктай хамтарсан семинар зохион байгуулав. 
  • Харилцаа холбооны сүлжээ, инженерийн барилга байгууламжийг хэсэгчлэн түрээслүүлэх журам батлагдан хэрэгжиж эхлэв. 
  • Үндсэн үйлчилгээний тарифын хяналтыг эхлүүлж, тухайн үйлчилгээний зах зээлд давамгайлагчийг тодорхойлж зарладаг болов. 
  • Үүрэн холбооны 3 дахь тусгай зөвшөөрлийг олгосон.  
  • Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан (БНҮҮС)-г бүрдүүлэх, зарцуулах журмыг батлуулсан.  
  • БНҮҮС-гийн эхлэлийг туршиж, Архангай, Баянхонгор аймгуудын 8 суманд үүрэн болон сансрын холбоог ашиглан хот хоорондын ярианы уйлчилгээ нэвтрүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлэв. 
  • Засгийн газрын 288 дугаар тогтоолоор Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг ХХЗХ-ны дэргэд байгуулав.  
  • Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх 4 дэх тусгай зөвшөөрлийг олгов. 
  • Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу төрийн өмчит Мэдээлэл холбооны сүлжээ ХХК байгуулагдав. 
  • Тоон телевизийн газрын сүлжээнд DVB-T стандартыг хэрэглэхээр шийдвэрлэв. 
  • Бүсийн семинарыг Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудыг хамруулан зохион байгуулж, цаашид жил бүр хийж байхаар шийдвэрлэв. 
  • ХХЗХ нь ОУЦХБ-ын Цахилгаан холбооны хөгжлийн салбар (ITU Telecommunication Development Sector)-ын дагалдах гишүүнээр элсэв. 
  • БНҮҮС-ийн санхүүжилтээр баруун бүсийн аймгуудын шуудангийн газрыг шуудан хүргэлтийн автомашинаар хангах төсөл хэрэгжив. 
  • Улаанбаатар хотод WiMax технологид суурилсан утасгүй дата үйлчилгээ эрхлэхэд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулав. 
  • Интернэт протоколд суурилсан суурин холбооны хот хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгов. 
  • Сансрын холбооны КэйЮу (Ku-band) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлэг дамжуулах нөхцөл бүрдэв.
  • Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын хөрөнгө оруулалт, Улсын төсөв, БНҮҮС, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслүүдийн үр дүнд Монгол улсын бүх сум, суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ нэвтэрчээ.
  • Үүрэн холбооны 3G сүлжээ, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй 4 оператор компанид олголоо.
  • Ай Пи Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, шийдвэрлэгдэв.
  • Баруун бүсийн аймгуудад хэт богино долгионы 49 ширхэг станцыг байгуулж, Радио телевизийн сүлжээний газарт хүлээлгэн өгсөн.
  • Телевизийн өргөн нэвтрүүлгийн 10 сувгийг КэйЮу (Ku-band) зурвас ашиглан улс орон даяар дамжуулах сансрын холбооны газрын станцын тусгай зөвшөөрлийг олгосон.
  • БНҮҮС-гийн туршилтын төслүүдийн хүрээнд хөдөө орон нутагт жижиг оврын тоон радио релей ашиглах, суманд интернэтийн үйлчилгээ хүргэх, баруун бүсийн аймгуудад Монголын радиог хэт богино долгионы сувгаар нэвтрүүлэх ажлууд хэрэгжив.
  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу ХХЗХ-ны дэргэд ажиллаж байсан БНҮҮС-г МШХХТГ-т албан ёсоор шилжүүлэв.
  • Газар зүйн ялгаагүй тарифыг харилцаа холбооны үйлчилгээнд мөрдөх зохицуулалтыг хэрэгжүүлэв. § Монгол Улсын Засгийн Газрын 275-р тогтоолоор "Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг батлав.
  • ХХЗХ-ны 39-р тогтоолоор “Тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын ерөнхий журам” батлагдаж, Монгол Улсад ашиглагдах сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмж нь олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангаж, тохирлын гэрчилгээ авсан байх суурь тавигдав.
  • “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ МЭДЭЭ” сэтгүүлийн анхны дугаар 10-р сарын 28-ны өдөр хэвлэгдэн гарчээ.
  • Мэдээлэл, харилцаа холбооны улсын III зөвлөгөөнийг зохион байгуулав.
  • Ази Номхон Далайн Шуудангийн Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал (APPU EC meeting) Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.
  • Цахим гарын үсгийн тухай хууль шинээр батлагдаж, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгох харилцаа зохицуулагдав.
  • “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг батлан гаргасан.
  • Телевизийн хөтөлбөрт байнгын мониторинг хийх ажлын эхлэл тавигдсан.
  • Дэлхийн банкны санхүүжилтээр “Үндэсний радио давтамжийн зохицуулалтын программ хангамж”-ийг ашиглалтад оруулснаар ОУЦХБ-ын стандартын шаардлагад нийцсэн радио долгионы зохицуулалт, хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэв.
  • Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн жагсаалтыг шинэчлэн тогтоох ажлыг зохион байгуулав.
  • Дэлхийн радио холбооны их хурал (ITU WRC-12)-д Монгол Улсын эрх ашгийг хамгаалан оролцов. Үүрэн холбооны 4G LTE сүлжээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг ОУЦХБ-ын шийдвэртэй уялдуулсан.
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдсан Улсын Их хурлын ээлжит сонгуулийн үеэр нэр дэвшигчид радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх үйл явцад мониторинг хийв.
  • Тус хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журмыг шинэчлэн баталж, мөрдлөг болгов.

Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжүүдэд баталгаажуулалт хийх зөвлөх үйлчилгээ авч MNS ISO:17065 үндэсний стандартын дагуу баталгаажуулалтын баримт бичгүүдийг боловсруулж, баталсан. Монгол улс болон ОХУ-ын хооронд хил орчим радио долгион ашиглалтын талаар нийт 6 гэрээ шинээр байгуулав. Дэлхийн Банктай хамтран тус банкны санхүүжилтээр “Тусгай зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох” зөвлөх үйлчилгээ авсан. Хөдөлгөөнт холбооны 4 дэх үеийн технологи болох (LTE, LTE-Advanced)-ийн хөгжил, олон улсад хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалт, техник технологийн шийдэл сэдвүүдээр семинар зохион байгуулсан. БНСУ-ын Мэдээлэл хөгжлийн институдээс /KISDI/ Давтамж удирдлага, бодлого зохицуулалтын чиглэлээр зөвлөх үйлчилгээ авcан. БНСУ-ын Харилцаа холбооны яамнаас зохион байгуулсан төсөлд шалгарч Радио долгион хяналтын суурин станцтай болсон. Зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлага, дүрэм журам, радио давтамжийн хуваарилалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгов.

Цахим-ХХЗХ төслийн хүрээнд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг онлайн цахим (eCRC) хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэв. Монгол Улсын Засгийн Газраас 2014 оныг Эрхзүйн шинэчлэлийн жил болгон зарласантай холбогдуулан Харилцаа холбооны салбарт мөрдөгдөж буй зохицуулалтын баримт бичгийн 90%-ийг шинэчлэсэн. Стандарт хэмжил зүйн газраас Мэдээлэл, харилцаа холбооны салбарт баталгаажуулалт хийх итгэмжлэл авав. БНСУ-ын CRMO; Тайваны NCC; Сингапур Улсын Motorola болон олон улсын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдлийн GSMA; Азийн бүсийн ITU-тэй баталгаажуулалтын чиглэлээр тус тус ажиллав. GSMA байгууллагатай хамтран анх удаа “Радио долгион ба хүний эрүүл мэнд” сэдэвт сургалтыг анх удаа зохион байгуулав. Монгол Улсын хэмжээнд 4 оронтой мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугааруудыг 1800, 1900 угтвар дугаарт шилжүүлсэн Харилцаа холбооны тухай хуулинд Дугаартайгаа шилжих үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг хийв. Радио давтамжийн хяналтын чиглэлээр анх удаа 21 аймагт хүрч ажиллав. Олон улсын радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэх ажлын хүрээнд сансрын холбооны 17 станц, газрын сүлжээний 2900 станцын дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлэв. Монгол улс ба БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын чиглэлээр харилцаагаа амжилттай сэргээж эхлүүлсэн. Өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ази Номхон Далайн Бүсийн Өргөн нэвтрүүлгийн Байгууллага-с зөвлөх үйлчилгээ авч ажилласан Ази Номхон Далайн бүсийн Өргөн нэвтрүүлгийн байгууллагатай хамтран Өргөн нэвтрүүлгийн үзэл баримтлал, хуулийн хамрах хүрээ, агуулга болон Өргөн нэвтрүүлгийн хуулийн төсөл боловсруулсан. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх ажлыг эхлүүлсэн.. Монгол Улсын Их Хурлаар Гаалийн тухай, Гаалийн тарифын тухай, Гаалийн татварын тухай хуулиудад болон Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, батлуулав www.zipcode.mn www.cybersafety.mn цахим хуудаснуудыг шинэчлэн ажиллуулав.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Интернет протокол суурилсан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх 2 тусгай зөвшөөрөл, сансрын хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх 1 тусгай зөвшөөрлийг тус тус олгов. Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын нөхцөл шаардлагыг шинэчлэн батлав. Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг хүргэхэд тавигдах нөхцөл шаардлагыг шинээр боловсруулж, батласан.. Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын судалгааг нэгдсэн байдлаар анх удаа хийж, олон нийтэд хүргэсэн.. Шуудангийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд зориулан шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем болох “UPost” програм хангамжыг нэвтрүүлсэн. 2015 онд Харилцаа холбооны зохицуулах хорооны 20жилийн ой тохиосон, 20жилийн ойн хүрээнд тус хорооноос олон арга хэмжээ, үйл ажиллагаа, сургалт семинарыг зохион байгууллаж ажилласан. Мөн Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл номыг шинэчлэн гаргаж холбогдох байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшдэг байгууллага болон иргэдэд тараан хүргүүлсэн. Монгол улсын хэмжээнд Харилцааны тоон радио транкинг станцад тавигдах техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлага, радио давтамжийн 342.0-344.5/ 347.02-349.5 МГц-ийн зохицуулалтын баримт бичгийн төслийг хэлэлцсэн. Цахим гарын үсгий тухай хуульд тус хорооны 3.2.4, 3.3 зүйлийг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот тогтоолын хавсралтаар нэмэлт өөрчлөлтүүд оруулсан. Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөрийн интернетийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулахтай холбоотой заалтын хүрээнд тендерт шалгарсан Английн Samknows компани үйл ажиллагааг зохион байгууллаж ажилласан. Тусгай зөвшөөрлийн бүртгэл, тооцооллын программыг ашиглалтанд оруулан хэрэглэгчдэд өөрийн төлбөрийн хянах мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг автоматаар тооцоолон, мэдээллийг нэхэмжлэл хэлбэрээр илгээж эхэлсэн. Коллектор сервер зохион байгуулах техникийн шийдлийг судалж, үйлчилгээ эрхлэгчдэд сервер зохион байгуулах тухай үүрэг даалгавар хүргүүлж, 3 аж ахуйн нэгжид уг серверийг зохион байгуулах ажлыг туршилтаар хийж гүйцэтгэсэн. Телевизийн өргөн нэвтрүүлэг аналоги системээс тоон систем рүү бүрэн шилжсэн. Монгол улс, БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зурвасын хуваарилалт, хэрэглээний талаар мэдээлэл солилцож, хил орчмын бүс нутагт хоёр улсын радио давтамжийн хяналтын үйл ажиллагаа хийсэн хэмжилт шалгалтын үр дүнгийн талаар анхдугаар уулзалт зохион байгууллаа. ОУЦХБ-аас зохион байгуулдаг Дэлхийн радио холбооны их хурал (WRC15)-д Монгол улсын төлөөлөгчид 3 асуудалд 4 санал оруулж оролцсон.

Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийг шинэчлэн гаргав Монгол улсын бүсчлэлийн кодын лавлах-2017 хэвлэгдлээ Монгол улсад хөдөлгөөнт үүрэн холбооны 4G технологи амжилттай нэвтэрлээ. Орон нутагт телевизийн олон суваг дамжуулах утасгүй КАтв-д ашиглах радио давтамж, радио давтамжийн зурвасыг ОУЦХБ-аас баталсан стандарт телевизийн өргөн нэвтрүүлгийн зурвас болох 600 мгц-ийн зурваст шилжүүлэв Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 4 стандарт шинээр батлагдлаа. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ОУЦХБ-ITU) санаачилсан цахим орчинд хүүхдийг хамгаалах санаачилгыг дэмжин ХХЗХ-нээс www.ekids.mn цахим хуудсыг эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, өсвөр үеийнхэн, хүүхэд багачуудад зориулан ажиллуулж эхлэлээ. Монгол Улсын их хурлын долоо дахь удаагийн ээлжит сонгуульд радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллав (Дэлхийн радиогийн их хурал 19) бэлтгэх Ази номхон далайн бүс нутгийн анхдугаар хуралдаанд оролцов 2016 оны 7 дугаар сарын 4-өөс 16-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ази европын орнуудын дээд түвшний уулзалтад (АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт) ашиглагдах радио төхөөрөмжүүдийг хянах, шалгах, хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг харилцаа холбооны зохицуулах хорооны радио давтамж зохицуулалт хяналтын албаны хамт олон зохион байгуулж, хийж гүйцэтгэлээ. БНСУ-ын радио технологийг сурталчлах агентлагтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Цахим хуудасны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, энэ салбарт шударга өрсөлдөөн эрүүл орчинг бий болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор www.happywebs.mn цахим хуудсыг ажиллуулж эхлээд байна. ЮНЕСКО-оос зохион байгуулж ирсэн дэлхийн радиогийн өдрийг (2-р сарын 13) 2017 оноос эхлэн монгол улсад тэмдэглэж эхэллээ. ”цахим орчин дах гадуурхал” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан болон Дэлхийн шуудан холбооноос 47 дах удаагаа зохион байгуулж буй захидал бичих уралдааныг зохион байгууллаа Тайландын вант улсын үндэсний радио телевиз, харилцаа холбооны хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Харилцаа холбооны зохицуулах хороо “Сансарт хөөргөсөн биет зүйлсийг бүртгэх тухай” олон улсын конвенц, Монгол улсын харилцаа холбооны тухай болон радио долгионы тухай хуулийн дагуу “мазаалай” хиймэл дагуулыг м2017-001 дугаар бүхий монгол улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд бүртгэж, тус хиймэл дагуулын харилцаа холбоо, удирдлага, хяналтад ашиглах радио долгионы зөвшөөрлийг сонирхогчийн радио станцын метрийн болон дециметрийн цараанд (vhf/uhf) олголоо. Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад ард улсын хилийн бүсэд радио давтамжийн ашиглалтыг зохицуулах ii дахь удаагийн уулзалт боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллаа. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хөгжлийн газрын (ITU-D) дарга ноён БРАХИМА САНОУ, ази-номхон далайн бүсийн орнуудын захирал ноён ИОАНЕ КОРОЙВУКИ нар Монгол Улсад айлчиллаа​

Төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хялбарчлах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор дижитал үйлчилгээний үндсэн суурь болох төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж энэ оны 1-р сараас эхлэн үйлчилгээнд нэвтрүүллээ.

Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг шинээр батлуулж Харилцаа холбооны салбарын эрх зүйн шинэчлэлийг амжилттай хийсэн. Фэйсбүүк компанитай хамтын ажиллагааны “Ногоон суваг” нээлээ.

• Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж шинээр цахим орчинд хяналт, зохицуулалт хийж эхэлсэн

• Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн

• IWF-т нэгдсэн.

  • Олон сувгийн дамжуулах үйлчилгээнд уламжлалт кабелийн болон IPTV, хиймэл дагуулын телевизээс гадна интернэтэд суурилсан телевиз, видео сангийн үйлчилгээг нэмж хамруулахаар шийдвэрлэв.
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоов.
  • Цахилгаан холбооны сүлжээний дугаарын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг олголт ашиглалтын төлөвөөс хамааруулан тооцож тогтоохоор журамлав.
  • Улаанбаатар хотын есөн дүүргийн захын хорооллын 1600 өрхийг хамруулан “Өргөн зурвасын үйлчилгээний хүртээмж, хэрэглээний зах зээлийн түвшин” ямар байгааг түүврийн аргаар судлав.
  • Цахим худалдааны зах зээлд зохицуулалтын оролцоог тодорхойлох судалгаа хийв.
  • Цахим гарын үсгийн тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай багц хуулиуд батлагдаж мөрдөгдөж эхлэв. Эдгээр хуулийн хүрээнд журам, заавар боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих ажлуудыг өрнүүлэв.
  •  Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн санг үүсгэж ашиглалтад оруулав.
  •  Дэлхийн радиогийн их хурал (WRC 2023)-д оролцож, Радиогийн өргөн нэвтрүүлэгт 76-87.5 MГц-ийн зурвас ашиглах боломжийг нээв.  
  •  Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн харилцаа холбооны салбарын зөвшөөрлийн төрлийг 14 ангилалд хувааж, тодорхойлов.
  •  Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн радио давтамжийн зурвасыг хуваарилах, техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлж, батлав.

Монгол улс, ОХУ болон БНХАУ-ын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн байгууллагууд хоорондоо хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын ээжит уулзалтыг зохион байгуулж, гэрээг шинэчлэн байгууллаа.

Монгол улсад 5G сүлжээ нэвтэрлээ. "Радио давтамжийн зурвасыг дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5 дахь системд ашиглах тусгай зөвшөөрөл олгох" сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж, үйлчилгэ эрхлэгчдэдээ тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нь гардуулан өглөө.

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email