Ажлын байр: Техник хяналтын инженер
Ажлын байрны үндсэн зорилт: Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн техник, тоног төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангах
Гүйцэтгэх үүрэг
- Радио долгионы хяналт хийх хэмжүүрийн тоног төхөөрөмжүүдийн үзлэг, үйлчилгээг тогтмол хугацаанд хийх;
- Тогтоосон хөтөлбөрийн дагуу тоног төхөөрөмжийг шалгалт тохируулгад хамруулах;
- MNS ISO/IEC 17020 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартыг хэрэгжүүлэх;
- Тоног төхөөрөмжүүдийн хэвийн, найдвартай ажиллагааг хангаж хэмжилтэд ашиглах хэмжүүрийн төхөөрөмжийн байнгын бэлэн байдлыг хангах;
Тавигдах шаардлага:
§ Электроник, мэдээллийн технологи, сүлжээний болон цахилгаан холбооны чиглэлээр бакалавр, болон түүнээс дээш зэрэгтэй байх
§ Бие даан судалгаа хийж, инженерийн шийдэл гаргах, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч сэтгэлгээтэй байх
§ Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
§ Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлдэг, хариуцлагатай
§ Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
§ Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
Бүрдүүлэх материал:
· CV ИЛГЭЭХ
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: info@crc.gov.mn