Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

Дараах ажлын байранд инженер шалгаруулж авна

2026.04.28

Ажлын байр: Техник хяналтын инженер 

Ажлын байрны үндсэн зорилт: Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн техник, тоног төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангах  

Гүйцэтгэх үүрэг

  • Радио долгионы хяналт хийх хэмжүүрийн тоног төхөөрөмжүүдийн үзлэг, үйлчилгээг тогтмол хугацаанд хийх;
  • Тогтоосон хөтөлбөрийн дагуу тоног төхөөрөмжийг шалгалт тохируулгад хамруулах;
  • MNS ISO/IEC 17020 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартыг хэрэгжүүлэх;
  • Тоног төхөөрөмжүүдийн хэвийн, найдвартай ажиллагааг хангаж хэмжилтэд ашиглах хэмжүүрийн төхөөрөмжийн байнгын бэлэн байдлыг хангах;

Тавигдах шаардлага: 

§  Электроник, мэдээллийн технологи, сүлжээний болон цахилгаан холбооны  чиглэлээр бакалавр, болон түүнээс дээш зэрэгтэй байх 

§  Бие даан судалгаа хийж, инженерийн шийдэл гаргах, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч сэтгэлгээтэй байх 

§  Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй байх 

§  Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлдэг, хариуцлагатай 

§  Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай 

§  Ажлын ачаалал даах, хурдан шаламгай 

Бүрдүүлэх материал: 

·        CV ИЛГЭЭХ

 

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 

 

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар 

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13, 

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар 

Харилцаа холбооны зохицуулах хороо 

Утас: 304258 

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn 

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn