Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН СТАНЦАД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА” БАРИМТ БИЧИГТ САНАЛ АВАХ ТУХАЙ

2026.05.11

 Харилцаа холбооны зохицуулах хороо нь:

·       2024 оны 170 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага” (5 бүлэг, 21 заалт, 2 хавсралттай);

·       2022 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага” (6 бүлэг, 29 заалттай).

·       2018 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага” (4 бүлэг, 19 заалттай) тус тус баталсан. 

Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт болон тусгай зөвшөөрлөөр олгогдсон зурвас ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийж, зурвасын ашиглалтыг нэмэгдүүлэх радио давтамжийн зурвасын нөөцийг бүрдүүлэх хүрээнд Радио долгионы тухай хуулийн 51.1.3 дахь заалтыг үндэслэн 2024 оны 170 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага” баримт бичигт тус хорооны 2022 оны 38 дугаар болон 2018 оны 24 дүгээр тогтоолуудын хавсралтаар баталсан баримт бичгийг нэгтгэж, нэмэлт, өөрчлөлтөөр орууллаа. Үүнд:

1.     2022 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага” баримт бичгийн ач холбогдлыг үнэлэн ерөнхий нөхцөл шаардлагын 7 заалтаас ач холбогдлоо алдсан 4 заалтыг хасаж, радио өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг Улаанбаатар хотын хамрах хүрээнд 8 сувгийн нөөцийг, орон нутгийн хамрах хүрээнд 28 сувгийн нөөцийг тус тус нэмэгдүүлж;

2.     2018 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага” баримт бичгийн ач холбогдлыг үнэлэн техникийн нөхцөл, шаардлагын 6 заалтаас 3-ыг хасаж;

3.     Олон суваг дамжуулах үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг Улаанбаатар хотод 48 МГц-ийн өргөнөөр нэмэгдүүлж

нэгтгэн боловсруулав.

Нэгтгэн боловсруулалтад радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт, зохицуулалтын зарчмын өөрчлөлт ороогүй ба радио өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн зурвасын нөөцийг нэмэгдүүлсэн гол өөрчлөлт орсон болно.

Нэмэлт, өөрчлөлтөөр боловсруулсан баримт бичгийг салбарын төрийн захиргааны төв байгууллага болон Захиргааны ерөнхий хуульд заасанчлан эрх нь зөрчигдөж болзошгүй үйлчилгээ эрхлэгчдээс дараах хэлбэрээр саналуудыг авч тусгахаар төлөвлөсөн. Үүнд:

·       Нэмэлт, өөрчлөлтөөр боловсруулсан баримт бичгийн төслийг Харилцаа холбооны зохицуулах хорооны www.crc.gov.mn цахим хуудсанд 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд санал авахаар нийтийн хэлэлцүүлэгт байршуулах;

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр боловсруулсан баримт бичиг нь радио давтамжийн зурвасын хуваарилалтын нөөцийг нэмэгдүүлж эрэлт, хэрэгцээг хангах, стандартыг мөрдлөг болгон хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

 

РАДИО ДАВТАМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН ГАЗАР

2026.05.08

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email