Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

“РАДИО ДОЛГИОНЫ ХЯНАЛТ, ХУУЛЬ БУС ХЭРЭГЛЭЭ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026.06.29

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газраас мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж худалдан борлуулагч байгууллагуудын төлөөлөлд “Радио долгионы хяналт, хууль бус хэрэглээ, тоног төхөөрөмжийн баталгаажуулалт” сэдэвт сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, радио долгионы зохистой ашиглалтын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, мөн тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын тогтолцооны талаар нэгдсэн ойлголт өгөх, улмаар хэрэглэгчдэд чанартай, аюулгүй бүтээгдэхүүн нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Сургалтын хүрээнд Радио долгионы тухай хууль, радио давтамжийн хуваарилалт, холбогдох эрх зүйн зохицуулалт, радио долгионы хяналт, хууль бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын эрх зүйн орчин, холбогдох журам, шаардлагуудыг танилцуулж, радио орчинд үүсэж болзошгүй эрсдэл, давтамжийн харилцан нөлөөлөл, хэрэглэгчийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар санал солилцов.

 

 

Түүнчлэн худалдан борлуулагч байгууллагууд үйл ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, хууль, эрх зүйн зохицуулалт болон баталгаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ нэгтгэн Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхээр болж, тэдгээрийг шат дараатайгаар шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

 

 

Цаашид уг хамтын ажиллагааны хүрээнд ирүүлсэн санал, тулгамдсан асуудлуудыг холбогдох хууль тогтоомж, стандарт, техникийн шаардлагатай уялдуулан судалж, шаардлагатай тохиолдолд бусад байгууллагуудтай хамтран шийдвэрлэхийн зэрэгцээ эрх зүйн орчин болон баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгоход ашиглах болно.

 

 

Сургалтын үеэр тавигдсан илтгэлийг эндээс үзнэ үү. 

  1. Радио давтамжийн хуваарилалт, хууль эрхзүй, зохицуулалт 
  2. Радио долгионы хяналт, хууль бус хэрэглээ 
  3. Радио тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын талаарх танилцуулга 
  4. Авлигаас урьдчилан сэргийлэх нь

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email