Харилцан холбооны зохицуулах хороо

Ажлын зар мэдээ

Хөдөлгөөнт хяналтын инженер

Хөдөлгөөнт хяналтын инженер

Гүйцэтгэх үүрэг: Радио долгионы ашиглалтын байдалд хяналт тавих болон холбогдох хууль дүрэм журмын биелэлтийг хангуулах

Ажлын байрны үндсэн зорилт

  • Радио долгионы хяналт хийх, үр дүнг тайлагнах, журмын дагуу радио долгионы хяналтыг хийж гүйцэтгэх, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
  • Радио долгион хяналтын тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах;
  • Харилцаа холбооны салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам болон түүнтэй холбоотой стандартын мөрдөлтөд хяналт тавих, боловсронгуй болгох санал гаргах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Утасгүй холбоо, цахилгаан холбоо, мэдээллийн сүлжээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
  • Өндөрт ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх;
  • Хариуцлага хүлээх чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программууд, хяналтын тоног төхөөрөмж ашиглах чадвартай байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх;
  • Харилцааны ур чадварыг эзэмшсэн байх;
  • Төрийн албаны ёс зүйг сахих, байгууллагын болон хувийн нууц хадгалах чадвартай байх.

Бүрдүүлэх материал:  CV ИЛГЭЭХ

Материал хүлээн авах эцсийн хугацаа:

2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр

 

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Хамтын ажиллагааны хэлтэс

Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Тэмүүлээ

Утас:11-304258

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email