Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

Харилцаа холбооны дата дэд бүтэц, өгөгдөл солилцоо, аюулгүй байдлын стандартын үзлэг хийх зөвлөх үйлчилгээний зарлал

2026.05.08

Харилцаа холбооны салбар нь дижитал эдийн засаг, цахим засаглал, бизнесийн инновацын суурь дэд бүтэц бөгөөд түүний найдвартай ажиллагаа нь олон түвшний стандартчиллаас шууд хамаардаг. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартууд нь олон улсын стандарт, технологийн хөгжлөөс хоцрох, давхардал, хийдэлтэй байх, хэрэгжилтийн механизм сул байх эрсдэлтэй байгаа юм.

Иймд харилцаа холбооны дата дэд бүтэц, өгөгдөл солилцоо, мэдээллийн аюулгүй байдлын стандартуудын иж бүрэн, системтэй, бодит хэрэгжилтэд суурилсан үзлэг, дүн шинжилгээ, үнэлгээг хийх, өгөгдлийн экосистемийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, стандартчилах шаардлага үүсээд байна.

Энэ хүрээнд  дараах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийг сонгон шалгаруулна. Үүнд: 

-        хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тус стандартуудад үзлэг, үнэлгээ хийх,

-        харилцаа холбооны салбарт хамаарах стандартуудыг тодорхойлох,

-  өгөгдөл хадгалах, солилцох, аюулгүй байдлын стандартчиллыг сайжруулах санал боловсруулах (сүлжээ, дэд бүтэц, үйлчилгээ ба платформ, өгөгдөл, дата төв, мэдээллийн аюулгүй байдал, удирдлага, зохицуулалт г.м)

Сонгон шалгаруулалтад оролцох зөвлөх баг дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  1. Зөвлөх үйлчилгээний үнийн санал
  2. Ажиллах багийн бүтэц, гишүүдийн мэргэжлийн туршлага, намтар

Багт тавигдах шаардлага:

      • Зөвлөх баг нь 3-4 хүний бүрэлдэхүүнтэй байна.
      • Багийн ахлагч нь ерөнхий шаардлагыг бүрэн хангасан байна.
      • Багийн гишүүдээс хамгийн багадаа нэг нь мэргэжлийн ур чадварын шаардлагын аль нэгийг хангасан байна. Шаардлагатай тохиолдолд тухайн чиглэлээр мэргэшсэн гишүүнтэй байх нь давуу талд тооцогдоно.
      • Мэдээллийн технологи, харилцаа холбоо, кибер аюулгүй байдлын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
      • Тухайн чиглэлээрээ 10 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
      • Харилцаа холбооны салбарын мэдээллийн технологи, аюулгүй байдал зэрэг холбогдох мэргэжлийн зөвлөх инженер байх
      • Томоохон хэмжээний систем, дэд бүтэц, эсхүл салбарын түвшний үнэлгээ, аудит, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагатай 
      • Олон улсын стандарт (ISO/IEC, ITU, ETSI, 3GPP)-ын мэдлэг, хэрэглээний туршлагатай

Мэргэжлийн ур чадвар:

Зөвлөх нь дараах чиглэлүүдийн аль нэгээр судалгаа болон холбогдох ажил гүйцэтгэсэн туршлагатай байна.

A. Дата дэд бүтэц ба сүлжээ

      • Дата төвийн архитектур (Tier стандарт, клауд, виртуалчлал)
      • IP сүлжээ, үндсэн (core/backbone) архитектур
      • Хүртээмж ба гамшгийн сэргээн босголт

B. Өгөгдөл солилцоо ба архитектур

      • API архитектур, ESB (Enterprise Service Bus), харилцан ажиллагааны нийцэл
      • Өгөгдлийн засаглал, өгөгдлийн архитектур
      • Байгууллагын архитектур (TOGAF зэрэг framework мэдлэг давуу тал болно)

C. Мэдээллийн аюулгүй байдал

      • ISO/IEC 27001 хэрэгжилт
      • Cybersecurity архитектур (Zero Trust, SOC, SIEM)
      • Эрсдэлийн удирдлага, Эмзэг байдлын үнэлгээ

D. Стандартчилал ба бодлого

      • Стандарт боловсруулах, үнэлэх туршлага
      • Зохицуулалт, бодлогын баримтад анализ хийх чадвартай
      • Харьцуулсан шинжилгээ, хийдэл болон давхардал тодорхойлох, шинжилгээ хийх чадвар

 

  1. Ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хугацаа, үе шат
  2. Өмнө хэрэгжүүлсэн ижил төстэй төсөл, судалгааны туршлага
  3. Мөрдөх баримт бичиг
      • Стандарт нэг бүрийн шинжлэх ухаан техникийн түвшний үзлэгийг Монгол Улсын үндэсний стандартчиллын тогтолцоо MNS 1-2:2022 стандартын 6.11-ийн дагуу хийх
      • СХЗГ-ын даргын 2018 оны “Үндэсний стандартын улсын үзлэгийн арга зүйн заавар батлах тухай” А/182 тоот тушаал 

Зөвлөх үйлчилгээний ажлыг хэрэгжүүлэх нийт хугацаа болон үе шатны төлөвлөгөөг оролцогч өөрийн саналд тодорхой тусгана. Санал, холбогдох материалыг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүлээн авна.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо 

Метро бизнес төв А блок 5 давхар 

Д.Сүхбаатарын гудамж-13 

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033 

Утас: 304258 

 

Харилцах албан тушаалтан:  

Зохицуулалтын газрын ТХТ-ийн мэргэжилтэн Г.Галбадрах

Утас: 88660932

Мэйл хаяг: galbadrakh@crc.gov.mn

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email