Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.8-д заасан чиг үүргийн хүрээнд дараах стандартуудыг шинээр боловсруулан батлуулах ажлыг зохион байгуулж байна. Үүнд:
- Радио давтамжийн 76 МГц – 87.5 МГц-ийн зурваст ажиллах давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы (VHF) радио станцын нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжид тавигдах техникийн шаардлага
- Телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрч, хамдал тайлбартай нэвтрүүлэхэд тавих шаардлага
Та саналаа 2025 оны 09 дүгээр сарын 25-ны дотор algirmaa@crc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих: 90089108