Харилцаа холбооны зохицуулах хороо нь дараах стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх багийг сонгон шалгаруулж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Үүнд:
- MNS 6587:2020 Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн баг дараах шаардлагыг хангасан байна.
Зөвлөх багт тавигдах шаардлага:
- Медиа, урлаг, уран бүтээл, өргөн нэвтрүүлэг эсхүл хууль эрхзүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Уран бүтээл,өргөн нэвтрүүлгийн салбарын контент бүтээлийн чиглэлээр талаар мэдлэг, туршлагатай
- Судалгаа шинжилгээ хийх, стандарт болон баримт бичиг боловсруулах туршлагатай
- Судалгаа хийх хэмжээний англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
Жич: Шаардлага тус бүрийг багийн гишүүдээс дор хаяж 1 хүн хангасан байна.
Сонирхсон этгээд мэдүүлгээ 2026 оны 04 дүгээр сарын 05-ны дотор ирүүлнэ үү.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв А блок 5 давхар
Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033
Утас: 304258
Факс:327720
Харилцах албан тушаалтан:
Зохицуулалтын газрын мэргэжилтэн М.Алгирмаа
Утас: 90089108
Мэйл хаяг: algirmaa@crc.gov.mn