Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

Стандарт боловсруулах хүсэлт хүлээн авах тухай зарлал

2026.03.24

Харилцаа холбооны зохицуулах хороо нь дараах стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх багийг сонгон шалгаруулж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

Үүнд:

  • MNS 6669:2017 Харилцаа холбооны зай тэжээлийн ба нөөц тэжээлийн төхөөрөмжийн өрөөний ерөнхий шаардлага

 Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн баг дараах шаардлагыг хангасан байна.  

 

Зөвлөх багт тавигдах шаардлага:

  1. Харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Харилцаа холбооны чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай,
  3. Харилцаа холбооны чиглэлээр судалгаа шинжилгээ, ном, сурах бичиг, стандарт, баримт материал орчуулах, боловсруулах, хянах зэрэг ажлын туршлагатай
  4. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн 
  5. Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.

Жич: Шаардлага тус бүрийг багийн гишүүдээс дор хаяж 1 хүн хангасан байна.  

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2026 оны 04 дүгээр сарын 05-ны дотор ирүүлнэ үү.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо 

Метро бизнес төв А блок 5 давхар 

Д.Сүхбаатарын гудамж-13 

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033 

Утас: 304258 

Факс:327720  

 

Харилцах албан тушаалтан:  

Зохицуулалтын газрын мэргэжилтэн М.Алгирмаа

Утас: 90089108 

Мэйл хаяг: algirmaa@crc.gov.mn

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email