Харилцаа холбооны зохицуулах хороо нь дараах стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх багийг сонгон шалгаруулж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Үүнд:
- MNS 4909:2000 Алсын холбоо. Дуу, дүрс бичлэгийн техник. Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы (VHF) нэвтрүүлэгч. Техникийн шаардлага
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба дараах шаардлагыг хангасан байна.
Зөвлөхийн багт тавигдах шаардлага:
- Харилцаа холбооны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- Харилцаа холбооны чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай
- Харилцаа холбооны чиглэлээр судалгаа шинжилгээ, ном, сурах бичиг, стандарт, баримт материал орчуулах, боловсруулах, хянах зэрэг ажлын туршлагатай
- Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн
- Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
Жич: Шаардлага тус бүрийг багийн гишүүдээс дор хаяж 1 хүн хангасан байна.
Сонирхсон этгээд мэдүүлгээ 2026 оны 04 дүгээр сарын 05-ны дотор ирүүлнэ үү!
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв А блок 5 давхар
Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033
Утас: 304258
Факс:327720
Харилцах албан тушаалтан:
Зохицуулалтын газрын мэргэжилтэн М.Алгирмаа
Утас: 90089108
Мэйл хаяг: algirmaa@crc.gov.mn