Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

“ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ

2026.05.20

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын банкны холбоо, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” аяныг орон даяар эхлүүллээ.

“Цахим залилангаас сэргийлье” аяны хүрээнд:
  • Цахим залилангийн нийтлэг арга, хэлбэрүүдийг олон нийтэд таниулах
  • Урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх
  • Иргэдийн цахим орчны аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх
  • Банкны нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх
  • Хувийн мэдээллээ хамгаалах дадлыг хэвшүүлэх хүрээнд нийт 25 арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Ингэснээр:
  • Иргэд цахим залилангийн гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэгтэй болж, урьдчилан сэргийлэх чадавхад суралцана.
  • Иргэд өөрт болон бусдад учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, урьдчилан таних, үнэлэх чадамжтай болно.
  • Цахим залилах гэмт хэргийн гаралт 2026 оны жилийн эцэст тодорхой хувиар буурсан байна.

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email