Харилцаа холбооны зохицуулах хороо нь Ази, Номхон далайн Сансрын хамтын ажиллагааны байгууллага (Asia-Pacific Space Cooperation Organization)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Жиань Хуэй (Jiang Hui) тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хоёр талт уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Уулзалтын хүрээнд Ази, Номхон далайн Сансрын хамтын ажиллагааны байгууллагаас гишүүн орнуудад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөтөлбөр, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх сургалт болон хиймэл дагуулын технологийн хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, туршлага хуваалцав.


Энэхүү хамтын ажиллагаа нь сансрын болон хиймэл дагуулын технологи, хэрэглээ, үйлчилгээний чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, хамтарсан сургалт, судалгааны үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд харилцаа холбооны салбарын инновац, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм. 