Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

РАДИО ДАВТАМЖ, ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХЯНАЛТЫН ТӨВИЙН 2026 ОНЫ 3 ДУГААР УДИРЛЫН АЖЛЫН ТАЙЛАН

2026.10.21

Нэг. Албан бичиг шийдвэрлэлт: 

Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв (РДӨНХТ)-д 2026 оны 3 дугаар улиралд нийт 44 албан бичиг ирснийг шийдвэрлэсэн байдал:

Харилцан нөлөөллийн хэмжилт хийлгэх албан бичиг нийт 25 ирсэн. Үүнд:

- Улаанбаатарт хотод 20 байршилд;

- Хөдөө орон нутагт 45 байршилд хэмжилт, хяналт хийж шийдвэрлэсэн.

Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшний хэмжилт хийлгэх албан бичиг нийт 3 ирсэн. Үүнд:

- Улаанбаатар хотод 2 байршилд;

- Хөдөө орон нутагт 1 байршилд хэмжилт хийж дүгнэлт гаргасан.

2026 оны 3 дугаар улирлын “Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилтийн тайлан”-тай тус хорооны веб хуудсанд байршуулсан, дараах холбоосоор орж танилцах боломжтой.

https://www.crc.gov.mn/posts/2026-09-28-01   

Хүсэлт, мэдэгдэл, хариу бусад төрлийн нийт 16 албан бичиг ирсэн.

3 дугаар улирлын хугацаанд чиг үүргийн дагуу нийт 31 албан тоот боловсруулан гаргаж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн.

Харилцан нөлөөллийн хэмжилтийн тайлан

ЦСО-ны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшний хэмжилтийн тайлан

Зөрчил арилгуулах албан шаардлага

Бусад

16

7

5

3

Радио давтамжийн зурвасын харилцан нөлөөллийн талаарх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны www.crc.gov.mn цахим хуудсанд байршуулсан, дараах холбоосоор орж маягтыг бөглөж info@crc.gov.mn хаягт илгээнэ үү.

Линк: https://crc.gov.mn/radio-davtamzhijn-harilcan-n-l-l-l-shalguulah-huudas

Хоёр: Томилолтоор ажилласан байдал 

ХХЗХ-ны РДӨНХТ-ийн инженерүүд Монгол Улсын 6 аймаг, 8 сум, 1 хилийн боомтын нутаг дэвсгэрт нийт 13 хоног ажиллаж, 6059 км замыг туулж дараах хэмжилт, хяналтыг хийж зохицуулалтын арга хэмжээг авч ажилласан.

№

Хугацаа

Тушаалын дугаар

Хамрагдсан бүс нутаг

Гүйцэтгэсэн ажил

 

 

 

1.

 

 

 

2026.07.22-07.27

 

 

 

А/149

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Ховд аймгийн Буянт сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Баян-өлгий аймгийн Өлгий сум

Скайтел ХХК, Юнител ХХК болон Жимобайл ХХК-аас ирүүлсэн албан бичгүүдийн хүрээнд 3 байршилд харилцан нөлөөллийн эх үүсвэрийг тогтоох хэмжилт, хяналтыг хийж 2 ширхэг баталгаажуулаагүй үүрэн холбооны сүлжээ өсгөгч төхөөрөмж унтраасан, 2 байршилд ЦСО-ны хэмжилтийг хийж дүгнэлт гаргасан.

2.

2026.09.25-10.01

А/179

Дундговь аймгийн Мандалговь сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Цогтцэций сум, Ханбогд сум, Гашуунсухайт хилийн боомт

Скайтел ХХК, Юнител ХХК болон Жимобайл ХХК-аас ирүүлсэн албан бичгүүдийн хүрээнд 21 байршилд харилцан нөлөөллийн эх үүсвэрийг тогтоох хэмжилт, хяналтыг хийж 13 ширхэг баталгаажуулаагүй үүрэн холбооны сүлжээ өсгөгч төхөөрөмж унтраасан.

Томилолтоор ажилласан аймгийн төвүүдэд 30 МГц-6 ГГц радио давтамжийн хэрэглээг тодорхойлох зурвасын хэмжилтүүдийг хийж гүйцэтгэсэн.

 Гурав. Олон улсын арга хэмжээний үеийн радио давтамжийн хэмжилт, хяналт

2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр радио холбооны хэвийн, найдвартай ажиллагааг хангах, радио давтамжийн харилцан нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн инженерүүд радио давтамжийн хэмжилт, хяналтын ажлыг гүйцэтгэж, олон улсын арга хэмжээний зохион байгуулалтын техникийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Дөрөв. Мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр

Ø  5G болон дараа үеийн радио давтамжийн спектрийн стратегийн сургалт

2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос Үүрэн холбооны дэлхийн холбоо (GSMA)-той хамтран зохион байгуулсан “Хөдөлгөөнт холбооны хөгжлийг урагшлуулах нь: 5G болон дараа үеийн спектрийн стратеги” (Advancing Mobile Frontiers: Spectrum Strategies for 5G and Beyond) сэдэвт сургалтад Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн инженерүүд хамрагдлаа.

Тус сургалтыг GSMA-ийн Ази, Номхон далайн бүсийн радио давтамжийн спектрийн бодлого, зохицуулалт хариуцсан захирал (Director, Spectrum APAC) Yishen Chan, Ази, Номхон далайн бүсийн улс орнуудтай харилцах асуудал хариуцсан төлөөлөгч (Country Lead, APAC) Saira Faisel нар удирдан явуулсан.

Сургалтын хүрээнд 5G болон дараа үеийн хөдөлгөөнт холбооны технологийн хөгжлийн чиг хандлага, радио давтамжийн спектрийн төлөвлөлт, үр ашигтай ашиглалт, спектрийн бодлого, зохицуулалтын олон улсын туршлага, орчин үеийн арга барилын талаар мэдлэг, мэдээлэл авч, инженерүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүллээ.

Ø  Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын бүсийн семинар (ITU RRS-2026)

2026 оны 09 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Ази, Номхон далайн бүсийн радио холбооны семинар-2026” (ITU RRS-26) олон улсын семинарт Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн инженерүүд хамрагдаж, онолын мэдлэг, практик ур чадвараа дээшлүүллээ.

Семинарын хүрээнд Олон улсын радио холбооны дүрэм, радио давтамжийн спектрийн удирдлага, зохицуулалт, хяналтын орчин үеийн арга технологи, газрын болон сансрын радио холбооны үйлчилгээний зохицуулалтын талаар онолын мэдлэг эзэмшиж, ОУЦХБ-ын радио давтамжийн мэдүүлэг, бүртгэлийн программ хангамж, мэдээллийн санг ашиглах практик дадлага хийлээ. Олон улсын мэргэжилтэн, судлаачидтай мэдлэг, туршлага солилцож, радио холбооны салбарын технологийн хөгжлийн чиг хандлага, олон улсын зохицуулалтын туршлага, дэвшилтэт арга технологийн талаар шинэ мэдлэг, мэдээлэл олж авснаар мэргэжлийн ур чадвар, чадавхаа бэхжүүллээ.

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email