Харилцаа холбооны үйлчилгээ
Тусгай дугаар
Тусгай дугаар
Яаралтай тусламжийн зориулалттай тусгай дугаарлалт
Яаралтай тусламж үйлчилгээнд хэрэглэгчид тухайн орон нутгийн цахилгаан холбооны сүлжээнээс үнэ төлбөргүй холбогдох хязгаарлагдмал нөөц бүхий 3 цифрээс бүрдсэн багц дугаарлалт байна.
Яаралтай тусламжийн тусгай дугаарлалтын хуваарилалтын байдал:
|
Дугаар |
Байгууллагын мэдээлэл |
|
100 |
ХӨСҮТ яаралтай тусламж |
|
101 |
Гал сөнөөх анги |
|
102 |
Цагдаагийн ерөнхий газрын шуурхай бүлэг |
|
103 |
Нийслэлийн түргэн тусламжийн төв |
|
104 |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яаралтай түргэн тусламж үзүүлэх) |
|
105 |
Нийслэлийн онцгой байдлын газар |
|
106 |
Тагнуулын ерөнхий газар |
|
107 |
Нийслэлийн цагдаагийн газар |
|
108 |
Хүүхдийн төлөө үндэсний төв |
|
109 |
Хүнс хөдөө аж ахуйн яам (мал амьтны гоц халдвар) |
|
110 |
Авлигатай тэмцэх газар |
|
111 |
Нөөцөд (техникийн боломжгүй) |
|
112 |
ЦЕГ-ын харьяа МШУТ тестээр ашиглаж байгаа |
|
115 |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар |
|
116 |
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар |
|
117 |
Байгал орчин, аялал жуулчлалын яам |
|
118 |
Байгал орчин, аялал жуулчлалын яам |
|
119 |
Эрүүл мэндийн яаманд цар тахалтай холбоотой түр ашиглуулж байгаа |
|
1111 |
Засгийн газрын хэрэг эрхлэх газар |
1-800-хххх дугаарлалт нь хэрэглэгчээс залгахад нэмэлт төлбөргүй байх ба аливаа бизнес, үйлчилгээний сурталчилгаа, лавлагаа, мэдээлэл өгөхөд зориулагдана. Тус хорооноос бүртгэлийн гэрчилгээ олгогдоно.
Нэмэлт төлбөртэй үйлчилгээний зориулалт бүхий 1-900-хххх тусгай дугаарлалт (Premium Rate Service)
1-900-хххх дугаарлалт нь энгийн тарифын жишгээс өндөр төлбөртэй, өртөг нэмэгдүүлсэн үйлчилгээнд буюу хэрэглэгчид тодорхой төлбөртэйгөөр төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээнд зориулагдана. Тус хорооноос бүртгэлийн гэрчилгээ олгогдоно.
|
Мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаар |
Жилийн зохицуулалтын хөлсний хэмжээ / мян.төгрөг / |
|
Энгийн (Улаанбаатар хотод) |
500,0 |
|
Энгийн (Орон нутагт) |
100,0 |
|
(1800/1900-АВАВ, 1800/1900-ААВВ, 1800/1900-АВВА)(Улаанбаатар хотод) |
1000,0 |
|
(1800/1900-АВАВ, 1800/1900-ААВВ, 1800/1900-АВВА)(Орон нутагт) |
300,0 |
|
(1900-1900, 1800-1800, 1800/1900-АААА) |
2000,0 |
Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг Голомт банкны 1102626829 тоот дансанд тушаах ба мөн Голомт банкны 1165009467 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамж 20.000 ₮-ийг 2 жилээр тооцоолж тушаана уу.
Хүсэлт гаргагч
1. Холбогдох журамтай танилцах
Хэрэв та тусгай дугаар ашиглан мэдээлэл, лавлах үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол холбогдох хууль тогтоомж болон төлбөрийн мэдээлэлтэй танилцана уу. Үүнд:
- Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам
- MNS 6366:2025 Хэрэглэгчтэй харилцах төвд тавих шаардлага
2. Өргөдлийн маягт, баримт бүрдүүлэх
Бүрдүүлэх материал:
- Албан хүсэлт
- Тусгай дугаар шинээр хүсэх маягт -ыг бөглөн, уг маягтад заасан холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ.
Хүсэлт гаргагч та дээрх материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хорооны www.customer.crc.gov.mn сайт эсхүл өөрийн биеэр, шуудангаар ирүүлнэ.
Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй.
Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох баримт, материалыг бүрдүүлэхтэй холбоотой тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол утсаар болон биечлэн ирж зөвлөгөө авах боломжтой.
Тусгай дугаар авсны дараа тусгай дугаар ашиглах зөвлөмжтэй танилцана уу.
3. Хүсэлтийг шийдвэрлэх
- Зохицуулах хороо нь тусгай дугаар шинээр авах хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 10-20 хоногт багтаан хянаж, шийдвэрлэнэ.
- Тусгай дугаар олгох шийдвэр гарсны дараа хүсэлт гаргагчид мэдэгдэх (утсаар, мессежээр, имэйлээр) ба ажлын 10 хоногт багтаан гэрээг байгуулна.
- Зохицуулах хорооны холбогдох албаны тусгай дугаар хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулсан гэрээг хүсэлт гаргагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, журам, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Та гэрээ байгуулсан өдрөөс тусгай дугаар эзэмшигч болох бөгөөд гэрээнд заасан хугацаанд гэрээ болон ХХЗХ-ны тогтоол шийдвэр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй.
Хэрэв тусгай дугаарыг олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд үндэслэл бүхий хариу тайлбарыг албан бичгээр хүргүүлнэ.
4. Төлбөр
- Тусгай дугаарын хугацааг сунгуулахад төлбөр, тооцооны үлдэгдэлгүй байна.
- Тусгай дугаарын хугацааг сунгуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42.4-т заасны дагуу тэмдэгтийн хураамж төлнө.
- Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тусгай дугаар шинээр олгох шийдвэр гарснаас хойш 10 хоногт багтаан төлнө.
- Тусгай дугаарын төлбөрийн мэдээлэлтэй танилцана уу.