Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

ТУСГАЙ ДУГААРЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨВЛӨМЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2026.10.23

Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, лавлах үйлчилгээний зориулалттай 1800-хххх тусгай дугаар эзэмшигч төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тусгай дугаарын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой журам, стандартын шаардлага, гэрээний үүргийн хэрэгжилт болон үйлчилгээг сайжруулах чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өглөө.

Уулзалтыг 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан бөгөөд 1800-хххх тусгай дугаар эзэмшигч 25 байгууллагын төлөөлөл оролцов.

 

Уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд дараах асуудлаар танилцуулга хийлээ. Үүнд:

  • 1800-хххх тусгай дугаарын ашиглалт, үйлчилгээнд мөрдөх зохицуулалт, шаардлага;
  • Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам;
  • “Хэрэглэгчтэй харилцах төвд тавих шаардлага” MNS 6366:2025 стандартын хэрэгжилт;
  • Тусгай дугаар ашиглах гэрээнд оруулах өөрчлөлтийн талаар;
  • Тусгай дугаар эзэмшигчдээс авах статистик мэдээний талаар.

 

Түүнчлэн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас тусгай дугаарын ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн тандалт, судалгаагаар илэрсэн зөрчил, тэдгээрийг арилгах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

 

 

Уулзалтын үеэр оролцогчид тусгай дугаараар дамжуулан төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэхэд тулгарч буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, үйлчилгээг сайжруулах боломж болон сайн туршлагаасаа хуваалцаж, санал солилцлоо.

 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email