Харилцан холбооны зохицуулах хороо

Тусгай зөвшөөрөл шинээр хүсэгчдэд

Бусад хуудас

Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

        Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.12-д заасан Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн онцлог нь харилцаа холбооны болон дотоодын хэрэглээний холбооны сүлжээг өмчлөх, эзэмших эрх бүхий этгээдийн захиалгаар холбогдох норматив баримт бичиг, стандартын дагуу суурилуулах, засвар үйлчилгээ үзүүлэх хэдий ч харилцаа холбооны сүлжээг өмчилж, бусдад гэрээний үндсэн дээр ашиглуулдаггүй этгээдийг хэлнэ. 

        Энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж, угсралт болон гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэнэ.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

1. Өргөдлийн маягт:

Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтыг бөглөж хүсэлтээ тусгай зөвшөөрлийн системээр гаргана.

2. Санхүүгийн мэдээлэл:

Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа, ажил үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, тэдгээрийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын тооцоог багтаасан мэдээлэл байна.

3. Мэргэжлийн хүний нөөцийн мэдээлэл:

Тусгай зөвшөөрлийн чиглэлээрх ажлыг гардан гүйцэтгэх харилцаа холбоо, мэдээллийн технологийн инженер, кабельчдаас бүрдсэн 3 болон түүнээс дээш ажилтны мэргэжил, туршлагыг нотлох мэдээлэл буюу мэргэжлийн ажилтны их, дээд сургууль төгссөн мэргэжлийн диплом эсхүл мэргэжлийн сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбарыг ирүүлнэ.

4. Техникийн чадавхын мэдээлэл:

Тусгай зөвшөөрлийн чиглэлээр ажил гүйцэтгэхэд шаардлагатай шилэн кабелийн залгааны машин, шилэн кабелийн залгаа, муфьт хийхэд зориулагдсан битүүмжлэл бүхий тээврийн хэрэгслийн техникийн чадавхыг нотлох мэдээллийг ирүүлнэ.

4.1. Шилэн кабелийн залгааны машиныг худалдаж авсан төлбөрийн баримт эсхүл түрээсийн гэрээний хуулбар.

4.2. Хүсэлт гаргагч компанийн эсхүл гүйцэтгэх удирдлагын өмчлөлд байдаг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар.

5. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Тусгай зөвшөөрлийн чиглэлээр хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний хамрах хүрээ, байршил, технологи, үйлчилгээний тарифыг тусгасан мэдээлэл ирүүлнэ.

Эх файлыг ЭНД дарж татаж авна уу!

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email