Харилцан холбооны зохицуулах хороо

Тусгай дугаар эзэмшигчдэд өгөх зөвлөмж

  1. Тусгай дугаар ашиглах гэрээг тус хороотой байгуулсны дараа суурин ярианы аль нэг үйлчилгээ эрхлэгчид хандан дугаараа үүсгүүлнэ.
  2. Харилцаа холбооны ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээнд холбогдож бүх сүлжээнд нээлттэй байх нөхцөлийг хангана. 
    Жич: Аль нэг үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдоогүй тохиолдолд тухайн үйлчилгээ эрхлэгчийн хэрэглэгч нь танай тусгай дугаарт дуудлага хийх боломжгүй болохыг анхаарна уу.
  3. Гэрээнд заасан журам, стандартыг мөрдөж ажиллана.
  4. Тус хорооноос тусгай дугаар эзэмшигчдэд шаардлагатай мэдэгдэл, мэдээлэл /уулзалт, зөвлөгөөн, дугаар ашиглах хугацаа, төлбөрийн мэдээлэл гэх мэт/-ийг бүртгэлтэй цахим шуудан болон утсаар мэдэгддэг тул байгууллагын хаяг, утас, цахим шуудан өөрчлөгдсөн тухай бүрд тус хороонд албан мэйл эсхүл албан бичгээр мэдэгдэж мэдээллийг шинэчилнэ.
  5. Тусгай дугаарыг ашиглах гэрээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгалтын хүсэлтийг тус хороонд ирүүлнэ.
  6. Сунгалтын маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж ирүүлнэ.
  7. Шаардлагатай тохиолдолд гэрээнд заасан дугаарт холбогдож, мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.

Тусгай дугаар ашиглах гэрээний хугацаа дууссан, эсхүл холбогдох журам, стандартыг зөрчсөн тохиолдолд тусгай дугаарыг хаах хүртэл арга хэмжээг авна. 

Харилцаа холбооны ярианы үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалт

Суурин ярианы ҮЭ

Үүрэн ярианы ҮЭ

Монголын цахилгаан холбоо ХХК

Мобиком корпораци ХХК

Мобинэт ХХК

Юнител ХХК

Юнивишн ХХК

Скайтел ХХК

Скаймедиа корпораци ХХК

Жи мобайл ХХК

Онлайм нетворк ХХК

Ондо ХХК

Жи мобайлнэт ХХК

 

Исатком ХХК

 

Телко ХХК

 

 

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn