Харилцаа холбооны Зохицуулах Хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

“Тогтвортой сансрын холболт, спектрийн ашиглалт болон эрт сэрэмжлүүлэх системийн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын семинар боллоо

2025.09.02

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага болон Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв хамтран “Тогтвортой сансрын холболт, спектрийн ашиглалт болон эрт сэрэмжлүүлэх системийн хамтын ажиллагаа” сэдэвт семинарыг 2025 оны 08 дугаар сарын 28-29ий өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. 

Семинарт Ази, Номхон далайн бүсийн 23 орны төлөөлөгчид оролцож, үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, эрт сэрэмжлүүлэх мэдээллийг түгээхэд дижитал сүлжээг үр дүнтэй ашиглах, инновац ба дижитал шилжилтийг дэмжих, мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын дижитал холболтыг бэхжүүлэх чиглэлээр туршлага солилцож, саналаа хуваалцлаа. 


Энэхүү арга хэмжээ нь бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн дэвшилтэт технологийн шийдлийг хамтдаа хэрэгжүүлэх чухал алхам болж байна. 

Илтгэлүүдтэй дараах линкээр орж танилцана уу. https://www.itu.int/.../Events/2025/ITTLLDC%202025/main.aspx

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn