Зарласан огноо: 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Сонгон шалгаруулалтын дугаар: ХХЗХ-2025 /ДГЗҮ-СШ-04/
Сонгон шалгаруулалтын нэр: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт радио өргөн нэвтрүүлгийн станцад радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох багц бүхий сонгон шалгаруулалт
Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Радио долгионы тухай хуулийн 51.1.8, 51.1.11 дэх заалт, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны А/46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг үндэслэн радио өргөн нэвтрүүлгийн станцад радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь дор дурдсан нөхцөлтэйгөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Оролцох эрх бүхий этгээд: Монгол Улсын эсхүл Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд оролцоно.
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн эрх бүхий этгээд тус хороонд албан бичгээр хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтын баримт бичгийг цаасан эсхүл цахим хэлбэрээр авна.
Оролцохыг хүссэн этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төсөл (цаашид “төсөл” гэх)-ийг сонирхсон БАГЦ буюу радио давтамжийн зурваст ирүүлнэ.
|
Багцын дугаар |
Радио давтамжийн зурвас (МГц) |
|
Багц 1 |
87.5 |
|
Багц 2 |
87.9 |
|
Багц 3 |
88.3 |
|
Багц 4 |
88.7 |
|
Багц 5 |
89.1 |
|
Багц 6 |
89.5 |
|
Багц 7 |
95.5 |
|
Багц 8 |
96.3 |
|
Багц 9 |
97.1 |
|
Багц 10 |
97.9 |
|
Багц 11 |
98.7 |
|
Багц 12 |
99.5 |
|
Багц 13 |
100.3 |
|
Багц 14 |
101.1 |
|
Багц 15 |
101.9 |
|
Багц 16 |
102.7 |
|
Багц 17 |
103.5 |
|
Багц 18 |
104.3 |
|
Багц 19 |
105.1 |
|
Багц 20 |
105.9 |
|
Багц 21 |
106.7 |
|
Багц 22 |
107.5 |
Сонгон шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг албан бичгээр Зохицуулах хорооны сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсэгт хаяглан ирүүлнэ үү.
Шуудангийн хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Метро бизнес төв А-блок 5 давхар, Сүхбаатар дүүрэг,
Д.Сүхбаатарын гудамж -13, Улаанбаатар хот
14201-0033, Монгол Улс.
Утас: +976-11-304258, 1800-1858
Цахим хуудас: www.crc.gov.mn
Цахим хаяг: rf-tender@crc.gov.mn