Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвд 2025 оны 3-р улирлын жилийн байдлаар нийт 42 албан бичиг ирснээс шийдвэрлэсэн байдлаар нь авч үзвэл:
1. Харилцан нөлөөллийн нийт 19 албан бичиг ирсэн. Үүний дагуу
· Улаанбаатарт хотод 12 байршилд,
· Хөдөө орон нутагт 21 байршилд хэмжилт шалгалт хийсэн.
2. Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшний хэмжилт шалгалтын нийт 6 албан бичиг ирсэн. Үүний дагуу
· Улаанбаатар хотод 8 байршилд,
· Хөдөө орон нутагт 2 байршилд хэмжилт шалгалт хийсэн.
3. Мөн хүсэлт, мэдэгдэл, гомдол нийт 17 албан бичиг ирсэн.

ХХЗХ-ны РДӨНХТ-ийн инженерүүд 2025 оны 3 дугаар улиралд Монгол Улсын 3 аймаг, 5 суманд нийт 9 хоногийн хугацаатай ажиллаж, 3,156 км замыг туулж хэмжилт, хяналт хийж гүйцэтгэлээ.