Харилцаа холбооны Зохицуулах Хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

МУИС, ШУТИС эрдэмтэн судлаачидтай 5G сүлжээний хамтарсан судалгааг амжилттай хэрэгжүүлж байна

2025.10.07

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) нь Монгол Улсын тэргүүлэх их сургуулиудтай хамтран 5G сүлжээний чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

ХХЗХ нь 2022 оноос эхлэн Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн эрдэмтэн судлаачидтай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд шинэ үеийн үүрэн холбооны технологи, зохицуулалтын судалгааг хийж, түүний үр дүнг салбартаа хэрэгжүүлэх чиглэлд онцгой ач холбогдол өгч байна.

2025 онд манай улсад 5G үйлчилгээ албан ёсоор нэвтэрч эхэлсэнтэй холбогдуулан, МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль (МТЭС) болон ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуультай (МХТС) хамтран 5G сүлжээний нэвтрэлт, аюулгүй байдал, ачаалал, чанарын стандартыг хангах судалгааг гүнзгийрүүлэн хийж байна.

ШУТИС Мэдээлэл Холбооны Технологийн Сургуультай хамтран “5G/Wi-Fi холимог сүлжээнд мэдээллийн ачаалал шилжүүлэх (Traffic Offload) боломж ба үр ашиг” сэдвээр, МУИС Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуультай хамтран “Үүрэн холбооны 5G сүлжээнд хуурмаг сүлжээ үүсгэн ашиглах боломж” сэдвээр судалгаа хийж, үр дүнг танилцуулах семинарыг зохион байгууллаа.

“5G/Wi-Fi холимог сүлжээнд мэдээллийн ачаалал шилжүүлэх (Traffic Offload) боломж ба үр ашиг” судалгааны хүрээнд:

  • 5G/WI-FI ачаалал шилжүүлэх технологийн хэрэглээ, үндэслэл
  • 5G/WI-FI сүлжээний бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүд
  • 5G/Wi-Fi ачааллыг шилжүүлэх арга, технологи
  • Wi-Fi Offloading (IP Flow Mobility / IFOM)
  • ATSSS (Access Traffic Steering, Switching, Splitting)
  • ANDSF (Access Network Discovery and Selection Function)
  • Local Breakout (LBO)
  • QoE-based Intelligent Offloading (AI/ML ашиглах)
  • 5G/WiFi ачаалал шилжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа
  • Улаанбаатар хотын ачаалал ихтэй хэсэгт ачаалал шилжүүлэх тооцоо
  • Offloading хэрэглэх эдийн засгийн үр ашгийн тооцоо

“Үүрэн холбооны 5G сүлжээнд хуурмаг сүлжээ үүсгэн ашиглах боломж” судалгаанд:

  • 5G сүлжээний виртуалчлал
  • 5G сүлжээний хатуу дэд бүтэц
  • Радио хандалтын сүлжээний бүтэц
  • 5G радио хандалтын сүлжээний виртуалчлалын чиг хандлага
  • Дараа үеийн сүлжээ дэх виртуалчлал
  • 5G сүлжээний хуваалт болон хуваалт хоорондын хэндоврийн асуудал,
  • 5G ба SDN технологийн уялдаа
  • Хувийн 5G сүлжээ ба давуу тал
  • Хувийн 5G сүлжээний олон улсын стандарт болон холбогдох технологийн баримт бичгүүд

Хувийн 5G сүлжээг хэрэглэх олон улсын чиг хандлага болон хөгжлийн боломж, олон улсын туршлага, зохицуулалтын шийдлүүдийг хамруулан судалсан байна.

ХХЗХ нь эдгээр судалгааны үр дүнг бодлогын болон зохицуулалтын түвшинд ашиглаж, 5G болон хувийн сүлжээний хөгжлийн чиглэлээр шинжлэх ухаанд суурилсан, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах, технологийн нэвтрэлтийг аюулгүй, үр ашигтай зохицуулахад анхаарч ажиллаж байна.

Эдгээр судалгаанууд нь Монгол Улсад 5G технологийн дэвшлийг үндэсний онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх, хувийн сүлжээний экосистемийг хөгжүүлэх, сүлжээний найдвартай ажиллагаа ба аюулгүй байдлыг хангах, мөн цаашдын 6G технологийн судалгаа, бодлого боловсруулахад суурь мэдлэг, туршлагыг бий болгосноороо онцлогтой юм.

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn