Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

"Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төсөл 10,000 гаруй хүүхэд, эцэг эх, багш нарт хүрлээ

2026.03.24
НҮБ-ын Хүүхдийн Сан, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран ТЭСО группийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2025 оны 5 дугаар сараас хэрэгжүүлсэн тус төслийн үр дүнг өнөөдөр танилцууллаа. Мөн төслийн хүрээнд боловсруулсан сургалтын багц модулиудыг олон нийтэд түгээх байгууллагуудад хүлээлгэн өгөв.
 
Төслийн хүрээнд:
-23 хичээл бүхий 5 багц сургалтын материал, гарын авлага, видео контентыг боловсруулж, улсын хэмжээнд үнэ төлбөргүй түгээж байна.
- 700 гаруй багш сургалтад хамрагдаж, мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх чадавхтай боллоо.
-10,000 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид цахим орчны аюулгүй байдлын мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.
Төслөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчны аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж буй ТЭСО групп болон хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.
 
Мэдээллийн эх сурвалж: UNICEF Mongolia
 

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn