Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

БАРИМТ БИЧИГТ САНАЛ АВАХ ТУХАЙ

2026.05.12

РАДИО РЕЛЕЙ, ХАРИЛЦААНЫ, ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАХ, СОНИРХОГЧ, ЦАГ УУРЫН, АГААРЫН ХӨДӨЛГӨӨНТ, АГААРЫН РАДИОНАВИГАЦИ, РАДИОЛОКАЦЫН РАДИО СТАНЦАД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖ, РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА” ШИНЭЧИЛСЭН БАРИМТ БИЧГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

          Харилцаа холбооны зохицуулах хороо  нь:

·       2023 оны 72 дугаар тогтоолын хавсралтаар "Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ын (бүлэг, 128 заалт, 17 хавсралттай);

·       73 дугаар тогтоолын хавсралтаар “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын (бүлэг, 48 заалт, 4 хавсралттай);

·       2021 оны 63 дугаар тогтоолын хавсралтаар  “Иргэний нисэхийн агаарын холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага"ын (7 бүлэг, 31 заалт, 2 хавсралттай) баримт бичгүүдийг тус тус баталсан.

Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт болон тусгай зөвшөөрлөөр олгогдсон зурвас ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийж, зурвасын ашиглалтыг нэмэгдүүлэх радио давтамжийн зурвасын нөөцийг бүрдүүлэх хүрээнд Радио долгионы тухай хуулийн 51.1.3 дах заалтыг үндэслэн “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт” болон тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан шинэчиллээ.

Шинэчлэн боловсруулсан баримт бичигт "Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ын 1 дүгээр хавсралтаар, “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 2 дугаар хавсралтаар, “Иргэний нисэхийн агаарын холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага"-ын радио давтамжийн зурвасын хуваарилалтыг 3 дугаар хавсралтаар тус тус нэгтгэж оруулсан.

Түүнчлэн харилцааны радио станцад ашиглах сувгийг 29-өөр нэмэгдүүлж, сонирхогчийн радио холбооны радио давтамжийн 6.85 МГц болон цаг уурын радио станцын 8.35 МГц-ийн зурвасын хуваарилалтыг нэмж тусгасан.

 Шинэчлэн боловсруулалтад радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт, зохицуулалтын зарчмын өөрчлөлт ороогүй ба радио өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн зурвасын нөөцийг нэмэгдүүлсэн гол өөрчлөлт орсон болно.

Шинэчилсэн нөхцөл, шаардлагыг эцэслэн боловсруулахдаа салбарын төрийн захиргааны төв байгууллага болон Захиргааны ерөнхий хуульд заасанчлан эрх нь зөрчигдөж болзошгүй үйлчилгээ эрхлэгчдээс дараах хэлбэрээр саналуудыг авахаар төлөвлөсөн. Үүнд:

·       Шинэчилсэн баримт бичгийн төслийг Харилцаа холбооны зохицуулах хорооны www.crc.gov.mn цахим хуудсанд 2026 оны 05-р сарын 12-ны өдрөөс 2026 оны 06-р сарын 12-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд санал авахаар нийтийн хэлэлцүүлэгт байршуулж;

·       Эрх нь зөрчигдөж болзошгүй үйлчилгээ эрхлэгч байгууллагад албан бичгээр санал авах тухай хүсэлтийг хүргүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү баримт бичгээр нэгтгэн боловсруулж шинэчилснээр “радио релей, харилцааны, өгөгдөл дамжуулах, сонирхогч, цаг уурын, агаарын хөдөлгөөнт, агаарын радионавигаци, радиолокацын радио станцад ашиглагдах радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага” нь радио давтамжийн зурвасын эрэлт, хэрэгцээг хангаж, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хуваарилалтыг оновчтой болгоход чухал юм.

 

РАДИО ДАВТАМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН ГАЗАР

2026.05.12

 

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn