Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

АЖИЛТНУУДАА МЭРГЭШҮҮЛЭХ, ЧАДВАРЖУУЛАХ САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД GSMA-ТАЙ ХАМТРАН 5G БОЛОН ДАРАА ҮЕИЙН СПЕКТРИЙН СТРАТЕГИ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.09.25

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь хүний нөөцийг хөгжүүлэх, ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор GSMA (Олон улсын үүрэн холбооны холбоо)-тай хамтран “Хөдөлгөөнт холбооны хөгжлийг урагшлуулах нь: 5G болон дараа үеийн спектрийн стратеги” (Advancing Mobile Frontiers: Spectrum Strategies for 5G and Beyond) сэдэвт сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

 

 

 

Дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, 5G болон дараа үеийн дэвшилтэт технологид шилжих бэлтгэл ажлын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд GSMA-ийн Ази, Номхон далайн бүсийн давтамжийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан захирал Йишен Чан (Yishen Chan), Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй зах зээлийн улс орнуудыг хариуцсан төлөөлөгч Сайра Файсал (Saira Faisal) нар ХХЗХ-ны ажилтнуудад 5G болон дараа үеийн технологийн талаар сургалт, заавар зөвлөгөө өгсөн юм.

 

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ: "GSMA (Олон улсын үүрэн холбооны холбоо)-ны экспертүүдийн энэхүү илтгэл, сургалт нь та бүхний шинэ технологи, шинэ ур чадварт суралцах, мэдлэг, ур чадвараа төгөлдөржүүлэх боломжийн эхлэл гэж харж байна" хэмээн онцлон тэмдэглэлээ.

 

 

Сургалтаар хөдөлгөөнт холбооны технологийн хөгжлийн чиг хандлага, радио давтамжийн спектрийн нөөцийг үндэсний болон олон улсын түвшинд төлөвлөх, үр дүнтэй ашиглах, зохицуулах орчин үеийн арга барилыг эзэмших чиглэлээр инженер, мэргэжилтнүүдээ нарийвчлан чадваржуулж, радио давтамжийн спектрийн тусгай зөвшөөрөл олголт, үнэ тогтоох аргачлал, бодлого, зохицуулалтын чиглэлээрх олон улсын шилдэг туршлагуудыг танилцуулж, тэдгээрийг Монгол Улсын урт хугацааны спектрийн бодлого, төлөвлөлтөд тусгах боломж, гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

 

Энэхүү арга хэмжээ нь ХХЗХ-ноос салбарын хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, спектрийн менежментийг боловсронгуй болгох, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээс гадна дотоод ажилтнуудынхаа мэдлэг чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд ач холбогдолтой боллоо.

 

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn