Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

НАМ ОРБИТЫН ХИЙМЭЛ ДАГУУЛЫН D2C ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУРШИЛТАД PLMN-ID ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2026.09.25
 
Харилцаа холбооны зохицуулах хороо хиймэл дагуулаас гар утсанд шууд холбогдох (Direct-to-Cell) шинэ технологийг Монгол Улсад турших зорилгоор PLMN-ID дугаарлалтыг Мобиком корпораци ХХК болон Жимобайл ХХК-д туршилтын журмаар олголоо.
 
PLMN-ID нь үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчийн сүлжээг олон улсын системд таних үндсэн код бөгөөд туршилтыг албан ёсны дугаарлалт, стандартын дагуу хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Туршилт амжилттай хэрэгжсэнээр үүрэн холбооны дэд бүтэц хүрээгүй алслагдсан бүс нутгийн хэрэглэгчид тусгай төхөөрөмжгүйгээр гар утсаараа мессеж солилцох боломжтой болох юм.
 
Энэхүү шийдвэр нь шинэ технологийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ үйлчилгээний хүртээмж, сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn