Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖ ХҮРГЭХ ХУГАЦААНД ЧАНАРЫН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

2026.09.15

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан “шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх” чиг үүргийн хүрээнд 2020 оноос эхлэн шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн илгээмж хүргэх хугацааны биелэлтэд хяналт тавьж эхэлсэн. Хяналтын ажлын үр дүнд үндэслэн шаардлагатай тохиолдолд шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоох болон хүргэлтийн хугацааг богиносгох зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зөвлөмж хүргүүлэх ажлыг жил бүр тогтмол гүйцэтгэсээр байна. 

Батлагдсан аргачлалын дагуу шуудангийн илгээмж хүргэх хугацааны хяналтын ажлыг 2020-2025 онд захидал илгээх аргаар чиглэл бүрт сонгогдсон 2 үйлчлүүлэгчийн солилцсон захидлын гардуулалтын хоногт үндэслэн илгээмж хүргэх хугацааг тогтоож байсан.  

Дээрх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, 133 сум, Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт давхардсан тоогоор 370 оролцогчид 4,120 ширхэг захидлыг хоорондоо солилцсон үр дүнд үндэслэн 2023 онд шуудангийн илгээмж хүргэх хугацааг бусад газар (улс хооронд)-т 12 хоногийн дотор байсныг 9 хоногийн дотор” болгон шинэчлэн тогтоосон.  

Харин 2026 онд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн шуудангийн илгээмжийн бүртгэл, хяналтын цахим системд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүртгэгдсэн илгээмжийн өгөгдөл, мэдээлэлд үндэслэн дотоодын болон улс хоорондын чиглэлд хяналт хийлээ. 

Хяналтын ажлын үр дүнд дотоодын буюу Монгол Улсын 21 аймгийн төвийн 346,568 илгээмжийн хүргэлтийн дундаж хугацаа 4 хоног, улс хоорондын 11 улсын чиглэлд агаарын 1,076,227 илгээмжийн дундаж хугацаа 6 хоног байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргэлтийн үйл ажиллагаандаа тус хорооны тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацааг1 хангалттай мөрдөн ажиллаж байна. 

 ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР 

 1 Зохицуулах хорооны 2023 оны 6 сарын 19-ний өдрийн 57 дугаар тогтоол “Шуудангийн илгээмж хүргэх хугацааг ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотын хооронд 5 хоног, бусад газар (улс хооронд)-т 9 хоногийн дотор” 

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn