Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

ДОХИОНЫ ХЭЛНИЙ ХЭЛМЭРЧТЭЙ, ХАДМАЛ ТАЙЛБАРТАЙ НЭВТРҮҮЛГИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИДТЭЙ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.09.04

2026.09.02. Улаанбаатар хот.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсад хамрах хүрээтэй телевизүүдэд мэдээ, мэдээллийн хөтөлбөр, хүүхдийн болон танин мэдэхүйн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй эсхүл хадмал тайлбартай гаргах үе шаттай төлөвлөгөөг боловсруулан телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажилладаг билээ.

Энэ чиг үүргийн хүрээнд 2026 оны 09-р сарын 02-ны өдөр телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын төлөөллийг оролцуулан дохионы хэлний хэлмэрчтэй, хадмал тайлбартай нэвтрүүлгийн төлөвлөлт, түүний гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар болон хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

 

Сургалт, хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын 26 телевизийн төлөөлөл танхимаар, орон нутгийн 10 телевизийн төлөөлөл цахимаар оролцож санал солилцов.

 

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хамрах хүрээтэй Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн 18, орон нутгийн 3 телевиз болон хөтөлбөртөө цаг үеийн мэдээ, мэдээлэл, хүүхдийн болон танин мэдэхүйн нэвтрүүлгүүд тусган нэвтрүүлдэг арилжааны 25, нийт 46 телевиз дохионы хэлтэй, эсвэл хадмал тайлбартай нэвтрүүлэг нэвтрүүлэх үүрэг хүлээж байна. 

 

 

2026 оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хотын телевизүүдээр нэвтрүүлсэн дохионы хэлтэй нийт нэвтрүүлэгт мэдээ мэдээллийн нэвтрүүлэг 67%, хадмал тайлбартай нэвтрүүлэгт танин мэдэхүйн нэвтрүүлэг 41% эзэлж байсан бол орон нутгийн телевизээр нэвтрүүлсэн дохионы хэлмэрчтэй нэвтрүүлэгт нийгэм, улс төрийн сэдэвтэй нэвтрүүлэг 69% нэвтрүүлжээ.

 

Телевизүүдээр нэвтрүүлсэн телевизүүдийн дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлгийн 2026 оны эхний хагас жилийн тайлантай энд дарж танилцана уу?

 

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn