Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

"ШУУДАНГИЙН ХҮРГЭЛТ, ЦАХИМ ШИЛЖИЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026.06.25

 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим худалдааны салбарын хөгжлийг дэмжих, хамтрагч талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Шуудангийн хүргэлт, цахим шилжилт " сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

 

 
Хэлэлцүүлэгт ХХЗХ, Гаалийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Менежментийн сургууль, Монгол шуудан ХК, Монгол инфинити шуудан ХХК, Марин Нью Пост ХХК, Стора Централ ХХК, UBCab Express ХХК, Скайхайпер маркет ХХК, Тэсо инвестмент ХХК, Тино гөү ХХК болон дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэгч 50 байгууллагын төлөөлөл оролцсон. 
 
Мөн Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн яамны Шуудангийн газрын дарга Dr. La Hoang Trung цахимаар оролцож, Вьетнам улсын дотоодын хүргэлтийн туршлагын талаар танилцуулсан юм.
 
 
Оролцогчид хүргэлтийн шийдлүүд, хүргэлтийн оновчлол, буцаалт, дахин хүргэлт, хүргэлтийн үйлчилгээний дижитал шилжилт ба шинэ боломж, өгөгдөл, хамгаалал, кибер аюулгүй байдал, хиймэл оюуны хэрэглээ сэдвийн хүрээнд илтгэл танилцуулга хийлээ.
 
 
 
Хэлэлцүүлгээр шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн цахим шилжилтийн өнөөгийн түвшин, хүргэлтийн үйл ажиллагаанд нэвтэрч буй дэвшилтэт технологи, илгээмжийн бодит цагийн хяналтын систем, мэдээлэл солилцооны шийдэл, хэрэглэгч төвтэй цахим үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, өгөгдөл хамгаалал, хүний хувийн мэдээлэл хамгаалал, шуудангийн байгууллагын хэрэглэгчийн үйлчилгээнд хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. 
 
Түүнчлэн хэрэглэгчдэд ухаалаг шуудангийн хайрцаг ашиглах, маршрутын оновчлол хийх, цаасгүй мэдэгдэл нэвтрүүлэх зэрэг байгальд ээлтэй шуудангийн хүргэлтийн талаар ярилцлаа.
 
 
Хэлэлцүүлгийн үр дүнд шуудангийн салбарын цахим шилжилтийг хүргэлтийн үйлчилгээний чанар, хүртээмж, хэрэглэгчийн туршлага, өгөгдөл хамгаалал, кибер аюулгүй байдал, хиймэл оюуны зохистой хэрэглээ, инновацын шийдэлтэй уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг оролцогчид онцолсон юм.
 
Шуудангийн зохицуулалтын газар
 
 

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn