Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

ШУУДАНГИЙН АЖЛЫН БАЙРНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.06.24

Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн үйлчилгээний тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын ажилтан, албан хаагчдын гамшиг, осол, гал түймэр болон бусад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх зорилгоор “Шуудангийн ажлын байрны аюулгүй байдлыг хангах” үзүүлэх сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Нисэх дэх Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангитай хамтран Ди эйч эл ХХК-ийн шуудангийн ажлын байранд зохион байгуулсан бөгөөд нийт 60 шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын шуудангийн технологи, үйл ажиллагааны ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан, салбарын зохион байгуулагч болон холбогдох албан тушаалтнууд хамрагдав. 

 

Сургалтын хүрээнд шуудангийн ажлын байранд гарч болох нийтлэг эрсдэл, аюулгүй ажиллагааны нөхцөл шаардлага, гал түймрээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалт, гал унтраах анхан шатны хэрэгслийг зөв ашиглах, осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх, ажилтнуудыг аюулгүй нүүлгэн шилжүүлэх дарааллын талаар онол, дадлага хосолсон хэлбэрээр мэдээлэл, зааварчилгаа өгсөн юм.

 

 

Дадлагын үеэр оролцогчид гал унтраагуур ашиглах дараалал, аюулгүй зай барих, орчны нөхцөл байдлыг үнэлэх, ослын үед шуурхай мэдээлэх, анхны тусламж үзүүлэх болон нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үндсэн аргачлалтай танилцаж, өөрийн байгууллагын ажлын байрны нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн байгууллагын зөвлөгөө авсан.

 

Тус сургалт нь шуудангийн байгууллагуудын ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулах, ажилтны эрүүл мэнд, амь нас, байгууллагын эд хөрөнгө, хэрэглэгчийн шуудангийн илгээмжийн бүрэн бүтэн байдал, үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хамгаалахад чиглэсэн анх удаагийн танхимын болон дадлагын сургалтаар мэдлэг өгсөн нь өндөр ач холбогдолтой байлаа.

 

Цаашид шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд ажлын байрны эрсдэлийн үнэлгээг тогтмол хийх, гал унтраах болон анхны тусламжийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмолжуулах, нүүлгэн шилжүүлэх зураглал, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, ослын үед холбоо барих мэдээллийг ил тод байрлуулахад шаардлагатай мэдээллийг өөрийн харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөмж авч, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

 

 

Шуудангийн зохицуулалтын газар

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn