Хэрвээ та цахим тоглоомын газрын бүртгэлийн гэрчилгээгээ сунгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу
1. Холбогдох журам, нөхцөл шаардлагатай танилцах
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолоор “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” батлагдсантай холбогдуулан Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж байна.
Холбогдох журам, зохицуулалтын баримт бичигтэй энд дарж танилцана уу.
2. Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх
Цахим тоглоомын газрын бүртгэлийн гэрчилгээний сунгуулах хүсэлт гаргагч нь “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам””-ын дагуу дараах баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ. Үүнд:
Эдгээр байгууллагуудын дүгнэлт болон саналыг авч Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх бөгөөд бүртгүүлэхдээ дараах баримт, маягтыг бөглөж ирүүлнэ.
1. Сунгуулах өргөдөл | Маягт татах |
2. Сунгалтын маягт бөглөх | Маягт татах |
3. Голомт банкны 1165009467 тоот төгрөгийн дансанд тэмдэгтийн хуурамж 20,000₮, 1102626829 тоот төгрөгийн дансанд бүртгэлийн хураамж 80,000₮ төлсөн баримт |
Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.
3. Заавар, зөвлөгөө авах
Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтэнтэй дараах хаягаар холбогдох, эсвэл биеэр уулзан зөвлөгөө авах боломжтой. (Метро бизнес төв, А блок, 5 давхарт, 304258, info@crc.gov.mn)
4. Сунгалтын хүсэлт хүлээлгэн өгөх
Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.
5. Хүсэлтийг шийдвэрлэх
Бүртгэлийн гэрчилгээ олгох шийдвэр гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.