Шинэчлэгдсэн: 2022/05/03


“ЦАХИМ БҮСЛЭЛТ БА НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙ” СЭДЭВТ ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН IV ЧУУЛГАН БОЛЛОО


Өнөөдөр /2022.05.03/ Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдэвт цахим сэтгүүл зүйн IV чуулган “Новотел” зочид буудлын хурлын их танхимд зохион байгуулагдлаа. 

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед хүн амын дунд сошиал медиа хэрэглээ өсөн нэмэгдэж, мэдээлэл түгэх гол суваг болсон байна. Сошиал медиа хэрэглэгчийн дийлэнх нь буюу 2,7 сая иргэн фэйсбүүк , 0,7 сая иргэн инстаграм ашиглаж байна. Сошиал медиа хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр мэдээ, мэдээллийн түгээлт шуурхай, хүртээмжтэй болсон давуу талтай ч, цахим орчинд бусдыг ялгаварлан гадуурхах, гүтгэн доромжлох, хүүхдийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг талууд бий болсоор байна.

 

Цахим сэтгүүл зүйн IV чуулганаар цахим орчин түүний нөлөөлөл, хүний эрх, хүүхэд хамгаалал, сэтгүүлчийн ёс зүйн код ба гэмт хэргийг мэдээлэх, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хүүхдийн хүчирхийлэл гэсэн өргөн хүрээний сэдвүүдийг хөндөн хамтрагч болон дэмжигч байгууллагын төлөөллүүд илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцон цаашдын гарц шийдлийн талаар хэлэлцлээ.

Чуулганы үеэр МСХ-ны тэргүүн Э.Батхүү Монголын сайтын холбооноос “Цахим орчинд эергээр нөлөөлье” уриатай нэг жилийн аяныг албан ёсоор эхлүүлж, аяныг дэмжин ажиллах байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг зурж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх нөлөөллийн ажил зохион байгуулахаа мэдэгдлээ.

 

Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдэвт цахим сэтгүүл зүйн IV чуулганд Харилцаа холбооны зохицуулах хороог төлөөлөн  тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.Мягмарнаран оролцож Цахим орчин ба зохицуулалт сэдвээр илтгэл тавьж нийт хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээ, мэдээллийн сайтууд, сэтгүүлч нарыг цахим орчинд бусдын эрх, нэр төрийн хүндэтгэн, хүүхдийг эрхийг хамгаалан, мэдээллийн баталгаатай эрх сурвалжтай, ёс зүйтэй мэдээ, мэдээлэл түгээн нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хамтран ажиллахыг уриаллаа.

 

Чуулганы Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сайтын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хамтран зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн Ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, дэмжигч байгууллагаар Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэйшнл төв, Монголын маркетинг, менежментийн хүрээлэн ажиллалаа.  

 

 

Олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарансолонго

Бусад мэдээлэл

Хууль, журмын төсөлд саналаа өгнө үү
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН РАДИО ДАВТАМЖИЙН СУУРИН ХЯНАЛТЫН ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН
Ази-Номхон далайн бүсийн найм дахь удаагийн спектр менежментийн хурал
УЛААНБААТАР ХОТЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МОНИТОРИНГИЙН ДҮНГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАН
Мониторингийн дүн 2022.03 дугаар сарын тайлан
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ