Шинэчлэгдсэн: 2022/01/19


Дэлхийн шуудан холбоо шинэ удирдлагаа угтан авлаа


Дэлхийн шуудан холбоо шинэ удирдлагаа угтан авлаа

 

Эх сурвалж : www.upu.int

Швейцари улсын Берн хот дахь Дэлхийн шуудан холбооны төв байранд 01 дүгээр сарын 05-ны өдөр шинэ удирдлагыг угтаж авах, хуучин удирдлагыг үдэх ёслолын арга хэмжээ болж Дэлхийн шуудан холбооны Ерөнхий захирлаар сонгогдсон Масахико Метоки болон Дэд захирал Маржан Освальд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Ёслолын арга хэмжээний үеэр Ерөнхий захирал болон Дэд захирал нар Дэлхийн шуудан холбооны тангаргийг уншиж тус байгууллагын олон улсын төв байр болон Олон улсын нарийн бичгийн дарга нарын байрны түлхүүрийг хүлээн авлаа.

Ерөнхий захирал Масахико Метоки түлхүүр гардан авах ёслолын үед хэлсэн үгэндээ “Би өөрийн бүрэн эрхийн хугацаандаа бид бүхнийг болон манай байгууллагыг нягт холбож буй үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно. Хэдийгээр энэхүү түлхүүр бэлгэдлийн шинж чанартай боловч хүлээн авч буй надад асар их ач холбогдолтой санагдаж байна. Хэрэв бид үр дүнтэй, үр ашигтай ажиллаж чадвал шуудангийн салбарын амжилтыг хамтдаа сайжруулж чадна. Үүний тулд шуудангийн тогтвортой хөгжлийн чухал хөдөлгүүр болох алсын харааг тодорхойлж, дэлхийн хэмжээнд шуудангийн хөгжилд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд боломжтой бүхнийг хийхийг гишүүн улс орнуудын Засгийн газруудад уриалж байна. Ерөнхий захирлын хувьд би энэхүү стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө улс бүртээ чин сэтгэлээсээ нягт хамтран ажиллахаа амлаж байна.” хэмээн мэдэгдлээ.

Шинэ удирдлагыг хүлээн авах ёслолын үйл ажиллагааг Зааны ясан эрэг улс (Кот-Дивуар)-ын төлөөлөгч буюу Дэлхийн шуудан холбооны Захиргааны зөвлөлийн даргаар ажиллаж буй Исаак Гнамба-Яо зохион байгуулсан бөгөөд шинэ удирдлагын багийг хүлээн авах үедээ "Шинэ ерөнхийлөгч Масахико Метоки шуудангийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, тус салбарт тулгарч буй асуудлуудыг гишүүн орнуудын хамтын оролцоотойгоор шийдвэрлэх зорилтыг бүх гишүүн орнууд баталгаажуулж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Харин Дэлхийн шуудан холбооны Ерөнхий захирал асан Бишар А.Хусейн шинээр томилогдож буй Ерөнхий захирал болон Дэд захирал нарт баяр хүргэж “Гишүүн орнууд болон Олон улсын товчооны ажилтнууд хоёр удирдагчийг дэмжиж, энэ байгууллагыг өөрчлөх нэн чухал ажлыг үргэлжлүүлэх боломжийг бүтээж, зогсолтгүй өөрчлөгдөж буй шуудангийн зах зээлийн эргэлтэд хөл нийлүүлэн алхаасай хэмээн хүсэж байна" хэмээн захив. Эрхэм Бишар А.Хусейн өөрийн Ерөнхий захирлын бүрэн эрхийн түүхээ дүгнэхдээ удирдлагын баг Дэлхийн шуудан холбооны гишүүн орнуудын хүлээлтийг биелүүлж, тэдний итгэлийг дааж, нэр төр, хүндэтгэлтэйгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.

Харин Дэд захирал асан Ноён Кливаз сүүлийн есөн жилийн хугацаанд Дэлхийн шуудангийн холбоонд үйлчлэх нь нэр төрийн хэрэг байсны хажуугаар өөрийн бүхий л ур чадвараа шинэчлэлийн үйл явцад зориулснаа дурдаад шинэ Ерөнхий захирал ноён Масахико Метоки, Дэд захирал Маржан Освальд нарыг тулгарах бэрхшээлийг даван туулах чадварт эргэлзэхгүй байгаа гэдгээ илэрхийлэв.

Бусад мэдээлэл

Хууль, журмын төсөлд саналаа өгнө үү
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН РАДИО ДАВТАМЖИЙН СУУРИН ХЯНАЛТЫН ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН
Ази-Номхон далайн бүсийн найм дахь удаагийн спектр менежментийн хурал
УЛААНБААТАР ХОТЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МОНИТОРИНГИЙН ДҮНГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАН
Мониторингийн дүн 2022.03 дугаар сарын тайлан
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ