Шинэчлэгдсэн: 2021/03/17


Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан


Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг.

Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг бичгээр, Засгийн газрын 11-11 төвөөр, утсаар, имэйлээр болон биечлэн гэсэн хэлбэрүүдээр хүлээн авдаг.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрхлэх асуудлын хүрээнд дараах төрлийн санал, гомдлыг хүлээн авч “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө..

Өргөдөл, гомдол, санал ирсэн хэлбэрээр:

  • Албан бичиг - 255
  • Холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, санал, шийдвэр - 166
  • Утсаар - 217
  • И-мэйл - 23
  • Биечлэн - 4
  • Иргэд олон нийттэй харилцах төв 1111 – 66
 

Ирүүлсэн өргөдөл гомдлын 720 буюу 98%-ийг шийдвэрлэж ажилласан. Хянагдаж байгаа, хугацаа болоогүй шийдвэрлээгүй 11 гомдол байна.

Өргөдөл, гомдол, саналын шийдвэрлэлтийн явц:

  • Нийт - 731
  • Хугацаандаа байгаа - 11
  • Шийдвэрлэсэн - 720
  • Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн - 12
  • Шийдвэрлэлтийн явц – 98%
  • Дундаж хугацаа – 5 хоног

Хүлэн авсан өргөдөл, гомдол, саналыг төрлөөр нь авч үзвэл:

 

Бичгээр

Утсаар

Биеэр

И-мэйл

1111 төв

Өргөдөл

20

6

 

 

5

Гомдол

95

195

4

18

31

Санал, хүсэлт

42

16

 

5

30

Мэдэгдэл, шийдвэр

166

       

Радио давтамжийн нөлөөлөл

74

 

 

 

 

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

24

 

 

 

 

 

Мэдэгдэл, шийдвэр гэдэг нь нэр бүхий веб сайт болон фэйсбүүк хуудасны мэдээлэл нь нотлох баримтуудаар хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, зохиогчийн эрхийн зөрчил мөн бодит бус мэдээлэл болох нь тогтоогдсон талаар Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шийдвэрүүд юм.

Ирсэн өргөдөл, гомдол, саналыг агуулгаар нь харуулбал:

Фэйсбүүк

188

Үйлчилгээний чанар (Ярианы чанар, интернетийн хурд гэх мэт)

147

Үйлчилгээний төлбөр, үнэ тариф

112

Нэр төрд халдсан / гүтгэсэн

46

ТЗ-ийн зөрчил

28

Цахим тоглоомын үйл ажиллагаатай холбоотой

12

Харилцан холболт

7

Веб сайтын мэдээ мэдээлэлтэй холбоотой

7

ТЗ-ийн зохицуулалтын үйлчилгээний төлбөр

6

Радио давтамжийн нөлөөлөл

87

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

28

Бусад

63

 

Тус хороонд хуулиар олгогдсон гомдол хүлээн авах шийдвэрлэх эрх мэдлийн хүрээнд хамаарах агуулгаар ангилж харуулсан болно. Дүгнэж үзэхэд иргэдээс ихэвчлэн төлбөр тооцоо, үйлчилгээний нөхцөлтэй холбоотой үл ойлголцол үүсдэг ба энэ талаар тус хороонд иргэд ханддаг байна. Тиймээс үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн төлбөр тооцооны үүрэг, үйлчилгээний нөхцлөө сайтар тогтмол таниулж байх зайлшгүй шаардлагатай байна. Мөн түүнчлэн радио давтамжийн харилцан нөлөөлөлтэй холбоотой хэмжилт шалгалт хийлгэх хүсэлтийг тус хорооны Радио давтамж, зохицуулалт хяналтын газрын инженерүүд холбогдох хэмжилт, шалгалтыг хийж нөлөөллийг арилгах арга хэмжээг авч ажиллав.

Гомдлыг үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний төрлөөр нь ангилан ямар төрлийн үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээтэй холбоотой гомдол ирж байгааг доорх хүснэгтэд харуулав.

Өргөдөл, санал, гомдол ирсэн салбараар нь ангилж харуулбал:

Фэйсбүүк

216

Үүрэн холбоо

135

АйПи ТВ

107

Радио давтамжийн нөлөөлөл

87

Веб сайт

26

Радио долгионы үүсгэх цахилгаа соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

24

Өргөн нэвтрүүлэг

22

ОСДҮЭ

20

Тусгай дугаар

13

Интернэтийн үйлчилгээ

10

Цахим тоглоом

11

Суурин телефон холбоо

3

Шуудан

7

Бусад

50

Мөн хэрэглэгчдээс үүрэн холбооны үйлчилгээ болон АйПиТВ-ийн үйлчилгээний үнэ тариф, үйлчилгээний талаар ирсэн гомдол дийлэнх нь байна.

Байгууллагын хэмжээнд 2016 онд 406, 2017 онд 239, 2018 онд 171, 2019 онд 287, 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 731 гомдлыг тус тус хүлээн авсан. 2016-2020 онуудад нийт 1834 гомдол хүлээн авсан ба жилд дунджаар 366 гомдол санал хүлээн авсан байна. 2019 онтой өргөдөл, гомдлын тоог харьцуулахад 3 дахин их өргөдөл, гомдол ирсэн нь 2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой юм. Учир нь нэр дэвшигчдийн талаар олон нийтийн сүлжээ, веб сайтуудаар худал ташаа мэдээлэл нийтлэгдэх, нэр хүндэд халдах гэх мэт мэдээ мэдээллийг устгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт , шийдвэр ирсэн байна.

Хүснэгтээр үзүүлбэл:

Он

2016

2017

2018

2019

2020

Албан бичгээр

60

50

45

106

421

Утсаар

86

22

15

85

217

И-мэйл болон биечлэн

19

4

1

18

27

1111 төв

241

163

110

78

66

Нийт

406

239

171

287

731

Бусад мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах цаг хугацааны хуваарь
САНАЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ 2021 оны I улирал
Харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн 22 үйлчилгээг E-MONGOLIA төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээс авах боломжтой боллоо
ҮНДСЭН БАГЦЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ
Салбарын 2020 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
2020 оны 3 дугаар улирал
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2021.03.01-2021.03.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Стандартын төсөлд саналаа өгнө үү /Боловсруулалтын явцад төсөлд нэмэлтээр санал шүүмж ирүүлэх нь нээлттэй/
ОРОН НУТАГТ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА