Тайланд Улсын Бангкок хотноо Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага болон Тайланд Улсын Зохицуулах байгууллагууд хамтран “Дэд бүтэц, суурин болон үүрэн холбооны өртөг, үнэ тариф” сургалтыг 2016 оны 8 дугаар сарын 15-нээс 19-ний өдрүүдэд зохион байгуулав.
Уг сургалтад нийт 18 орны 60 гаруй мэргэжилтнүүд оролцсон “Quad play” сургалт боллоо. Монгол Улсаас уг сургалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны болон Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-иудын мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтыг ОУЦХБ-ын мэргэжилтэн Давид Рожерс болон Ашиш Нараян нар удирдан явуулсан бөгөөд сургалтын төгсгөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтнүүд болон үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл ОУЦХБ-ын хөтөлбөрийн захирал Кармен Прадотой уулзалдаж Монгол Улстай хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөрт хамрагдах талаар санал солилцов.
Дэд бүтэц, суурин болон үүрэн холбооны өртөг, үнэ тарифын чиглэлээр зохион байгуулагдсан сургалт нь дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:
Сургалт нь семинар, дадлага ажил, ярилцлага гэсэн бүтэцтэй явагдсан бөгөөд оролцогч бүр сургалтуудад бүрэн хамрагдаж 4 удаагийн шалгалт өгсөн бөгөөд удахгүй ОУЦХБ-аас мэргэшлийн сертификат олгох юм.
Илтгэлүүд:
ITU_Sofrecom_QuadPlay_Strategic Decision Making_V3.0
Convergence in Practice - Trends, Issues Challenges
Quadplay impacts on submarine cable costs