Шинэчлэгдсэн: 2016/04/01


“Радио өргөн нэвтрүүлгийн хөгжил” сургалт семинар амжилттай зохион байгуулагдлаа


Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Радио өргөн нэвтрүүлгийн хөгжил” сэдэвт сургалт семинарыг Харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгион хяналтын төвд зохион байгууллаа.

Тус семинарт Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг 27 FМ радиогийн нийт 46 төлөөлөгч оролцож саналаа солилцлоо.

Семинарын хүрээнд FМ радио өргөн нэвтрүүлгийн долгион тархалт, модуляцын онцлог, дууны гаралтын түвшин, нэвтрүүлэгчийн тохиргоо болон анхаарвал зохих техникийн асуудлуудыг бодит хэмжилт, хэмжүүрийн систем дээр тайлбарлаж танилцуулсан бөгөөд сар, улирал тутам байгууллагын цахим хуудсаар мэдээлэгдэж буй FM радио өргөн нэвтрүүлгийн суурин хяналтын мэдээний талаар заавар зөвлөгөө өглөө. Семинарт FM102.1 MGL радиогийн Захирал Х.Доржпалам өөрийн радиогийн студийн бүтэц зохион байгуулалт, авч хэрэгжүүлсэн ажлууд болон туршлагын талаар, FM91.7 Хэмнэлт долгион медиа группийн Ерөнхий продюсер Н.Баяраа “Радио өргөн нэвтрүүлгийн зах зээлийн судалгаа, радиогийн контент, үнэ тарифтай холбоотой тулгамдаж буй асуудлууд ба шийдэл” сэдвээр илтгэлт тавьж нийт радио өргөн нэвтрүүлгийн олон улсын туршлага, шийдлийн талаар тус тус танилцууллаа.

Түүнчлэн УИХ-ын удахгүй сонгууль болохтой холбогдуулан сонгуулийн тухай хууль, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журмын талаар мэдээллийг хүргэсэн юм.

Семинарын хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэж санал солилцлоо. Үүнд:

  1. Анологи системээс тоон технологид (DAB+) хэрхэн шилжих;
  2. Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эхрлэгчид хэрхэн өөрсдийн сайн контентийг бий болгох;
  3. Студийн стандарт бий болгох;
  4. Мэргэшсэн боловсон хүчинтэй болох;

“Радио өргөн нэтврүүлгийн хөгжил” сэдэвт сургалт семинар нь радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд өргөн хүрээний мэдээ мэдээллийг солилцох, тоон технологийн ач холбогдолтой танилцах боломжийг бүрдүүлсэн өндөр үр дүнтэй семинар болон өндөрлөлөө.

Сургалтын үеэр танилцуулсан илтгэлүүд

Илтгэгч, сэдэв
1 Н.Баяраа- Радиогийн контент, үнэ тарифтай холбоотой тулгамдаж буй асуудал ба шийдэл
2 Н.Тогтохсүрэн- Радио өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын хэрэгжилт
3 Н.Цэнд-Аюуш- Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эхрлэгчдийн статистик тайлан мэдээ бөглөх заавар
4 Х.Доржплама- MGLRADIO FM 102.1 студийн танилцуулга
5 Ч.Тэрбиш- Монгол улсын радио өргөн нэвтрүүлгийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв
6 Ч.Тэрбиш-Радио өргөн нэвтрүүлгийн зах зээлийн өнөөгийн байдал

 

Бусад мэдээлэл

Хууль, журмын төсөлд саналаа өгнө үү
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН РАДИО ДАВТАМЖИЙН СУУРИН ХЯНАЛТЫН ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН
Ази-Номхон далайн бүсийн найм дахь удаагийн спектр менежментийн хурал
УЛААНБААТАР ХОТЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МОНИТОРИНГИЙН ДҮНГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАН
Мониторингийн дүн 2022.03 дугаар сарын тайлан
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ