“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН КОНТЕНТИЙН ХӨГЖИЛ” чуулга уулзалт болон “ТООН ТЕЛЕВИЗИЙН СТУДИ БОЛОН ДУУНЫ ГАРАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт сургалт семинарыг зохиох гэж байна
Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил” чуулганыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү чуулган нь Монгол улсын үндэсний бүтээл үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий Монгол контентийг дэмжихэд чиглэсэн бөгөөд өргөн нэвтрүүлгийн телевиз, суваг, контент үйлдвэрлэгч, холбогдох талууд нэг дор цугларан, контент үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хувьсан өөрчлөгдөж байгаа контентийн бизнесийн орчин, хөгжлийн чиг хандлага, видео контент хэрхэн бүтээх, хөгжүүлэх талаар олон улсын шилдэг туршлагаас суралцах, харилцан санал солилцох боломжийг олгох арга хэмжээ юм.
Уг арга хэмжээний хүрээнд дараах асуудлаар харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ:
Чуулганд өргөн нэвтрүүлгийн контент үйлдвэрлэл, контентийн маркетингийн чиглэлээр дотоодын болон гадаадын экспертүүд илтгэл тавьж оролцоно.
Түүнчлэн чуулганы хүрээнд “Тоон телевизийн студи болон дууны гаралтын чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалт, семинар зохион байгуулах бөгөөд семинар дээр тоон телевизийн студийн тоног төхөөрөмжинд тавигдах стандартыг танилцуулж, тоон телевизийн студийн бүтэц, дуу, дүрсний дохио, дууны түвшний өнөөгийн байдал мөн цаашид авах арга хэмжээг хэлэлцэнэ.
Түүнчлэн БНСУ-ын өргөн нэвтрүүлгийн салбарын мэргэшсэн инженер, техникийн ажилтнууд ирж телевиз, сувгуудын студийн бүтэц, зохион байгуулалт, техник, тоног төхөөрөмжтэй танилцан, дууны түвшинд хэмжилт хийж, харилцан адилгүй, жигд бус байдалд дүн шилжилгээ хийх, техникийн шийдлийг тодорхойлоход туршлага солилцох юм.
№ |
Сэдэв |
Илтгэгч |
---|---|---|
1 |
"О" телевизийн захирал О.БатОргил |
|
2 |
“MBC” телевизийн Ахлах продюсер, Глобал Драм продакшн Ким Гын Хун |
|
3 |
“Bloomsbery” компаний дэд захирал Ли Жэ Хёг |
|
4 |
Н.Ж.Бэнжамин |
|
5 |
Н.Наранбат |
|
6 |
Блумберг ТВ Монгол продюсер Ник Эдуардс |
|
7 |
“EBS” телевизийн ахлах продюсер О Хан Сэм |
|
8 |
“ Максима медиа” гийн Гүйцэтгэх захирал О.Гомбожав |
|
9 |
Sangmin Park |
|
10 |
Интернэт маркетингийн "Баяр Агентлаг"ийн захирал С.Баярсайхан |
|
11 |
“CJ E&M” ХХКийн Контент хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Спенсер Томас |
“ТООН ТЕЛЕВИЗИЙН СТУДИ БОЛОН ДУУНЫ ГАРАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт сургалт семинарын хөтөлбөр