Харилцаа холбооны зохицуулах хорооноос “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАЛТ – 2015” дугуй ширээний ярилцлагыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгууллаа. Салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, компаниудын төлөөллийн нийт 70 орчим хүн оролцсон “Харилцаа холбооны зохицуулалт-2015” дугуй ширээний ярилцлагаар тулгамдаж буй зарим гол асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, салбарын тэргүүлэгчид, давамгайлагчаар тодорхойлогдсон компаниудын төлөөллөөс тус хорооны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал, шүүмжлэлийг сонсон нээлттэй ярилцлага хэлбэрээр зохион байгуулсан юм.
Тус хэлэлцүүлгээр:
Энэ үеэр салбарын үйлчилгээ эрхлэгчдэд нэгдмэл зөвшөөрөл, түүний туршлагуудын талаар бусад орнуудын жишээ, түүний онцлог, зарчмуудын талаар сонирхолтой танилцуулга хийв.Үйлчилгээ эрхлэгчид хэрэв нэгдмэл зөвшөөрөлд шилжвэл юунд анхаарах, Монголын зах зээлийн онцлог байдлыг судалж үзэх, нэгдмэл зөвшөөрлийн ямар загварыг судлах нь ач холбогдолтой болох талаар үнэтэй саналууд гаргаж “нэгдмэл зөвшөөрөл”-ийн тухай ойлголтыг нэгтгэх асуудлаар хэлэлцэв.
Энэ удаагийн дугуй ширээний ярилцлагаар салбарын хувьд тулгамдаж буй үндсэн сэдвүүдийг хөндөж үйлчилгээ эрхлэгчдийн санал бодлыг сонсохыг зорьсон бөгөөд идэвхитэй оролцож, шүүмжлэл, санал бодлоо илэрхийлсэн үйлчилгээ эрхлэгчиддээ талархал дэвшүүлэхийн зэрэгцээ та бүхний саналыг цаашдын стратеги, төлөвлөгөө, үйл ажиллагаандаа тусган ажиллах болно гэдгээ илэрхийлье.
Дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлийг эндээс харна уу