РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 03-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ
 
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгжид 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 7 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, үүнээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дохионы түвшин хангалтгүй байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186
2 88.8 Икод ХХК 540/FM 172
3 89.3 Сета тех ХХК 22800193
4 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210
5 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191
6 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165
7 91.7 Хэмнэлт долгион ХХК 491/FM160
8 94.5 Монкаст радио ХХК 12800188
9 95.1 Шүхэр ТББ 408/FM138
10 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121
11 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133
12 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101
13 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57
14 98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 160/FM61
15 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55
16 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56
17 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93
18 100.1 РФ ХХК 051/FM37
19 100.5 НС Холбоо ХХК 039/FM14
20 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
21 102.5 Бадруун ХХК 008/FM02
22 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
23 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07
24 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06
25 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
26 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03
27 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13
28 107.5 Билэг санаа ХХК 017/FM04

*-РӨН-ийн үйлчилгээ эрхлэгч 98.5 МГц РӨН-ийн дохионы түвшин хангалтгүй байна.

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166
2 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89
3 96.3* "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102
4 101.7 Аггрегатор ХХК 061/FM39
5 102.1 Эм эс жи эм ХХК 555/FM186
6 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73
7 105.5 Чугу ХХК 022/FM05

*- Мөн давтамжийн модуляцтай дохионы төвийн давтамжийн шилжилт /Offset/-ын максимум утга ±2 кГц-ээс хэтэрсэн "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ-ын 96.3 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаанд 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны  өдрийн хооронд хийгдсэн 34385 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/04/01