Үүрэн холбооны 3G сүлжээний хэвийн ажиллагаанд стандартын бус төхөөрөмжүүд нөлөөлж байна
ХХЗХ

Харилцаа холбоо, мэдээллийн технологи нь орчин үеийн бизнесийн хамгийн хурдан хөгжиж буй салбаруудын нэг бөгөөд энэхүү салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Монгол Улсын үүрэн холбооны оператор компаниуд утасгүй холбооны 3G сүлжээгээр дамжуулан хэрэглэгчиддээ дэлхийн улс орнуудыг холбосон асар их мэдээллийн сан бүхий өндөр хурдны интернэттэй холбогдох боломжийг олгож байна. Интернэт нь хүмүүсийн хоорондоо харилцах харилцаа холбооны хэрэглүүр, хүссэн газраасаа дэлхийн өнцөг буланд болж буй үйл явдлын тухай мэдээллийг хүлээж авах, солилцох, түгээх суваг болж өгдөг.

Гэвч сүүлийн үед үүрэн холбооны оператор компаниуд болон хэрэглэгчдээс  Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан 3G сүлжээ доголддог, интернэтийн хурд  удаан, яриа дуудлага тасарч байна гэсэн гомдлууд ихээр гаргах болсонтой холбогдуулан Зохицуулах хорооны инженер техникийн ажилтнууд болон үүрэн холбооны оператор компаниудын инженерүүдтэй хамтарсан шалгалтын ажлын хэсэг зохион байгуулж холбогдох хэмжилт шалгалтыг хийж дүгнэлт гаргаад байна.

Хэмжилтээр үүрэн холбооны 3G сүлжээний үйл ажиллагаа нь дараах үндсэн хоёр хүчин зүйлээс шалтгаалж доголдож байна.  Үүнд:

Нэг. Монгол Улсад зөвшөөрөгдөөгүй системийн хэрэглэгчийн төхөөрөмжийг айл өрх, албан байгууллага ашиглаж байгаагаас;

Хоёр. Улаанбаатар хотын Баянхошуунд Телевизийн олон сувгийн дахин дамжуулах үйлчилгээний хэрэглэгчийн хүлээн авах антенны бага шуугианы өсгөгчид (ЛНБ) холбогдсон коаксиаль кабелийн битүүмжлэл муу, стандартын бус холболт зэргээс тус тус шалтгаалж байна.

Монгол Улс нь олон улсын харилцаа холбооны радио давтамжийн хуваарилалтын 1-р бүс буюу Европын бүсэд хамаардаг ба Монгол Улсын үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт нь Европын бүстэй ижил байдаг. Электрон бараа борлуулагчид болон хэрэглэгчид энэ талын мэдлэг, мэдээлэл муугаас Америк, Канад зэрэг олон улсын радио давтамжийн 2 дугаар бүсийн орнуудаас импортоор эсвэл хувиараа утасгүй суурин холбооны хэрэглэгчийн төхөөрөмж (Зураг 1) оруулж ирэн ашиглаж байгаа нь үүрэн холбооны 3G сүлжээнд радио долгионы харилцан нөлөөлөл үзүүлж хэрэглэгчид гар утсаараа интернетэд холбогдох, утсаар чөлөөтэй ярих боломж, эрх ашгийг зөрчиж байна. 

Зураг 1.  Үүрэн холбооны сүлжээнд нөлөөлж буй DECT технологийн утасгүй суурин холбооны хэрэглэгчийн төхөөрөмж.

Мөн Улаанбаатар хотын захын дүүргүүд ялангуяа Баянхошуу орчмын бүсэд ММДС систем буюу  телевизийн олон сувгийн дахин дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн хэрэглэгчийн хүлээн авах антенны бага шуугианы өсгөгчтэй (ЛНБ) холбогдох коаксиаль кабелийн холболт (Зураг 2) стандарт бус, зориулалтын лентээр ороогоогүй, антенны зориулалтын стандарт салаалагч ашиглаагүй зэргээс шалтгаалан радио долгионы хууль бус цацаргалт үүсгэж үүрэн холбооны сүлжээний хэвийн үйл ажиллагаанд хортойгоор нөлөөлж байгааг тус хорооноос хийсэн хэмжилт шалгалтаар илрүүлж тогтоогоод байна.

Зураг 2.  Телевизийн олон сувгийг дахин дамжуулах үйлчилгээний (MMДС) хэрэглэгчийн коаксиаль кабелийн стандартын бус холболт.

Дээрх DECT технологийн утасгүй суурин холбооны хэрэглэгчийн төхөөрөмж нь стандартын бус 0.25Вт хүртэлх гаралтын чадалтайгаар Монгол Улсын үүрэн холбооны 1920-1930 МГц-ийн радио давтамжийн зурваст ажиллаж байгаа нь, мөн Улаанбаатар хотын Баянхошуунд Телевизийн олон сувгийн дахин дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн буруутай үйл ажиллагаа буюу хэрэглэгчийн коаксиаль кабелийг  стандартын бус холбосноос үүссэн радио долгионы цацаргалт нь үүрэн холбооны сүлжээнд хортой харилцан нөлөөлөл үүсгэж байгаа нь Монгол Улсын “Радио долгионы тухай” хуулийн 19.2.5, 20.5.1, 20.5.4 заалтуудыг ноцтой зөрчиж байна.

Цаашид Харилцаа холбооны зохицуулах хороо нь Улаанбаатар хотын хэмжээнд дээрх зөрчил дутагдлыг арилгах, илрүүлэх хэмжилт, шалгалтыг зохион байгуулж холбогдох шат дараалсан арга хэмжээг авч ажиллах болохыг харилцаа холбооны хэрэглэгчийн төгсгөлийн тоног төхөөрөмж борлуулагч, үйлчилгээ эрхлэгчдэд энэхүү мэдээллээрээ дамжуулан зөвлөмж хүргэж, анхааруулж байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
“ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дахь хэсэгт заасны дагуу “ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
02.17
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
02.17
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
02.17
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
02.17
“РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.20 дахь хэсэгт заасны дагуу “РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батлана.
02.14
Дэлхийн радиогийн өдөр
Өнөөдөр 2020 оны 02 дугаар сарын 13 ны өдөр ЮНЕСКО-с тунхагласан “Дэлхийн радиогийн өдөр” тохиож байгааг тохиолдуулан Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон нийт сонсогчиддоо Дэлхийн радиогийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
02.13
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
02.13
Шуудангийн шинэчлэгдсэн стандартын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар тус хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн, салбарын нийт 43 стандартыг дахин хянаж, 27 стандартыг хүчингүй болгож, нэгтгэн шинэчлэх ажил хийгдсэн.
02.13
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
02.12
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
02.12