Харилцаа холбооны оператор компаниудад үүрэн холбооны бааз станц болон антенн фидерийн байгууламжийг байгуулахад өгөх зөвлөмж
ХХЗХ

Мэдээлэл харилцаа холбооны техник, технологийн шинэчлэл өдөр тутам өөрчлөгдөн хувьсаж байгаа өнөө үед үүрэн холбооны 2G, 3G технологиос гадна 4 дэх үеийн хөдөлгөөнт холбооны LTE үйлчилгээд шилжин ажиллахаар зохион байгуулагдаж байна.

Иймд үүрэн холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх мөн радио давтамжийг үр ашигтай ашиглах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах, харилцаа холбооны найдвартай сүлжээг бий болгоход үүрэн холбооны бааз станц болон антенн фидерийн байгууламжийг зөв оновчтой газар сонгон байрлуулах шаардлага зайлшгүй гарч байна.

Сүүлийн үед үүрэн холбооны бааз станц, антенны цамхаг, антенн фидерийн байгууламж суурилуулалттай холбоотойгоор Улаанбаатар хот болон орон нутаг сум суурин газрын иргэдээс гомдол, шүүмжлэл, санал их ирж байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

1. Харилцаа холбооны бааз, станц, антенны цамхаг, антенн фидерийн байгууламж шинээр байгуулахад:

    • Орон нутгийн засаг даргын тамгын газраас газрын зөвшөөрөл  авах
    • Үүрэн холбооны бааз станц болон антенн фидерийн байгууламжийг байгуулах газар нь тус компаний өмч байх.
    • Хэрэв сайт байгуулах газрыг түрээслэх бол хууль ёсны эзэмшигч иргэн, байгууллага, СӨХ-той гэрээ байгуулах
    • Бусад компанийн сайт, антенн фидерийн байгууламж байгаа тохиолдолд дэд бүтцийг дундаа ашиглах боломжийг хайх
    • Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн халамж үйлчилгээний газруудаас аль болох зайтай сайтын байршлыг сонгож байгуулах
    • Антенн фидерийн байгууламжийг угсарч байгаа туслан гүйцэтгэгч компаниудад суурилуулалт хийгдэхээс өмнө ХХЗХ-ны РДЗХА-аар техникийн дүгнэлт гаргуулж антенийг байрлуулж байх.
    • Үүрэн холбооны бааз станцын антенн фидерийн байгууламжийг байгуулахад цамхагийн суурилуулалт, бэхэлгээ, газардуулга, шат, аянга бууруулагчийг стандартын дагуу хийх
    • ХХЗХороонд үүрэн холбооны бааз станцын байрлал, ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн хүчин чадал, техникийн үзүүлэлтийг үнэн зөвөөр мэдүүлж бүртгүүлэх
    • Антенн цамхагт байрласан техник тоног төхөөрөмжид тэмдэг тэмдэглэгээг хийх (антенны мэдээлэл, эзэмшигч оператор компанийн мэдээлэл, өсгөлт г.м)
    • Үйл ажиллагаа эхлэхээс өмнө ашиглах радио давтамжийн зурваст хэмжилт, шалгалт хийж гадны үүсгүүр байгаа эсэхийг нарийвчлан тогтоож байх

 2. Бусад харилцаа холбооны операторын бааз станц, цамхаг антенн фидерийн байгууламжтай сайтыг түрээслэхэд:

    • Антенны цамхаг дээр суурилуулсан бусад оператор компаний антенны байгууламжийг нарийвчлан судалж харилцан нөлөөлөлд өртөхгүйгээр суурилуулах
    • ХХЗХороонд үүрэн холбооны бааз станцын байрлал, ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн хүчин чадал, техникийн үзүүлэлтийг үнэн зөвөөр мэдүүлж бүртгүүлэх
    • Антенны цамхагт байрлуулсан антенны байгууламжийг стандарт шаардлагад нийцүүлж, их чадлын нэвтрүүлэх станцын антеннаас зөрүүлж алслагдсан зайд байрлуулах  буюу байршлийг өөрчилж байрлуулах.
    • Үйл ажиллагаа эхлэхээс өмнө ашиглах радио давтамжийн зурваст хэмжилт, шалгалт хийж гадны үүсгүүр байгаа эсэхийг нарийвчлан тогтоож байх

 

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
“ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дахь хэсэгт заасны дагуу “ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
02.17
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
02.17
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
02.17
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
02.17
“РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.20 дахь хэсэгт заасны дагуу “РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батлана.
02.14
Дэлхийн радиогийн өдөр
Өнөөдөр 2020 оны 02 дугаар сарын 13 ны өдөр ЮНЕСКО-с тунхагласан “Дэлхийн радиогийн өдөр” тохиож байгааг тохиолдуулан Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон нийт сонсогчиддоо Дэлхийн радиогийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
02.13
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
02.13
Шуудангийн шинэчлэгдсэн стандартын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар тус хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн, салбарын нийт 43 стандартыг дахин хянаж, 27 стандартыг хүчингүй болгож, нэгтгэн шинэчлэх ажил хийгдсэн.
02.13
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
02.12
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
02.12