Радио давтамж зохицуулалт хяналтын албанаас 2014 оны эхний улиралд хийсэн хяналт шалгалтын ажлын мэдээлэл
ХХЗХ

Тус хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны Радио долгион хяналтын төвийн инженерүүд 2014 оны эхний улиралд хийсэн суурин болон явуулын хяналт шалгалтуудыг дараах чиглэлүүдээр хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  1. Орхон аймагт 2014 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Телевиз, радиогийн удирдах ажилтнууд, сэтгүүлч уран бүтээлчид, инженер техникийн ажилтнуудад зориулсан” сургалт семинарт харилцаа холбооны зохицуулах хороо тоон технологийн шилжилт, радио давтамжийн төлөвлөлт, зохицуулалтын чиглэлээр илтгэл тавьж, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд тэдгээрийг хэрхэн шийдэх арга замуудын талаар ярилцлаа. Мөн тус хорооноос томилогдсон ажлын хэсэг Орхон аймагт ажиллахдаа тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамж ашиглалтын байдалд хэмжилт, хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Тус аймагт радио давтамж болон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу нийт 12 телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгаагаас 4 компанийн нэвтрүүлэх станц гэмтэлтэйн улмаас нэвтрүүлгээ цацаагүй кабелийн телевизээр нэвтрүүлгээ дамжуулж байлаа. Харин нэг компани нь  үйл ажиллагаа явуулаагүй түр зогсоосон байна.  Радио өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөлтэй 13 үйлчилгээ эрхлэгч байгаагаас хэмжилтээр 2 нэвтрүүлэх станц нь гэмтэлтэй учир ажиллаагүй 2, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулаагүй байлаа. Утасгүй агаарын олон сувгийн телевизийн үйлчилгээ эрхлэх 2 компани байгаагаас нэг компани нь  нь радио давтамж ашиглалтын зөрчилтэй байгааг тогтоов.
  2. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд зэрэг аймгуудын төвүүдэд байрлаж буй нисэх буудлуудын радио давтамж ашиглалтын байдалд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 8 хоногийн хугацаанд хэмжилт шалгалт хийсний зэрэгцээ Баянхонгор, Говь-Алтай, аймгийн радио өргөн нэвтрүүлэг, телевизийн өргөн нэвтрүүлэг, 3G систем зэрэг үйлчилгээнд ашиглаж байгаа давтамж, давтамжийн зурвасын ашиглалтын байдалд хэмжилт хийхэд ашиглалт хэвийн явагдаж байсан бол Өвөрхангай, Ховд аймгуудын зарим радио  өргөн нэвтрүүлэг, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн ашиглаж байгаа нэвтрүүлэгчүүдийн хажуугийн цацаргалт ихтэй байсан нь тухайн аймгуудын үйлчилгээ эрхлэгчид тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийж хэвийн болгох шаардлагатай байгааг харуулж байна. Мөн үүрэн холбооны компаниудын давтамж ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийжхэвийн бус тоног төхөөрөмжийн талаар тухайн ашиглагч байгууллагад нь мэдэгдэж, арга хэмжээ авав.
  3. Дархан-уул аймгийн Дархан суманд 2013 оны 11дүгээр сард  хийгдсэн хэмжилт шалгалтын дүнгээр өгөгдсөн үүрэг даалгавар, нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд 04 дүгээр сарын 16-18-ны  өдрүүдэд дахин гүйцэтгэлийн шалгалт явуулав. Уг шалгалтаар нэр бүхий олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч болон телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гэрээний хэрэгжилт, радио давтамж ашиглалтын байдалд хэмжилт, хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв.

Уг шалгалтанд  телевизийн өргөн нэвтрүүлгийн 4, Утасгүй агаарын олон сувгийн телевизийн үйлчилгээ эрхлэх 3, радио өргөн нэвтрүүлгийн 6, КаТВ 3, Кабелийн суваг 2, ISP 1 тусгай зөвшөөрөл эзэмшигч болон 3 эрхийн бичиг /харилцааны богино долгионы станц/ эзэмшигчид тус тус хамрагдлаа. Шалгалтаар FM радио станцаас үйл ажиллагаа явуулаагүй 2, эрхийн бичгийн хугацаа дууссан харилцааны богино долгионы радио станцыг зөвшөөрөлгүй ашиглаж байсан 2, радио давтамжийн эрхийн бичгийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 1 зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авав.

Дээрхи хяналт шалгалтуудын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар хууль тогтоомжийн заалтын дагуу арга хэмжээ авч зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгч, сануулга хүргүүлэн ажиллаж байна.

Суурин хяналтын тухай:

Тус хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын алба нь Улаанбаатар хотын хэмжээнд радио давтамж ашиглалтын суурин хяналтыг 2 байрлалаас буюу Сонгинохайран дүүргийн Радио долгион хяналтын төв болон Харилцаа холбооны зохицуулах хорооны төв байранд байрлах  радио давтамжийн суурин хяналтын иж бүрэн станцаар байнгын хяналт хийж байна. Хяналтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хэт богино долгионы 30 радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хамрагдаад байна.

Хэмжилт, хяналтыг өдөр  бүр 1-2 удаагийн давталттайгаар 90МГц-108МГц-ийн давтамжийн зурваст хийж, ФМ радио нэг бүрийг:

  • дохионы түвшин болон оронгийн хүчлэгийг тодорхойлох буюу сонсогдох байдал;
  • дохио шуугианы харьцааг үнэлэх;
  • эзлэх зурвасын өргөнийг тодорхойлох зэрэг аргаар хэмжиж, хэмжилтийн үр дүнг 7 хоног, сар, улирлаар боловсруулан  байгууллагын вэб сайтаар үйлчилгээ эрхлэгчдэд ил тодоор тогтмол мэдээлж байна.

Өнгөрсөн хугацаанд хийсэн хяналтаар

  • Хэвийн ажиллаж байгаа-17
  • Бага хэмжээний шуугиантай-5 / FM96.3, FM98.1, FM99.3, FM103.1 болон FM107.5/
  • Байнгын их хэмжээний шуугиантай-3 / FM101.7, FM102.1 болон FM104/
  • Ажиллахгүй байгаа-5 /FM91.1, FM91.7, FM92.1, FM92.5 болон FM105/  байна гэсэн дүнтэй байна.

FM91.7 нь 10 дугаар сарын 27-ноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дахин ажиллахгүй байгаа ба 3 дугаар сараас FM107,5, 4 дүгээр сараас FM 95,7 радиогийн сонсгол бага хэмжээний шуугиантай болсон байна.

Инженерийн тооцооллын хувьд:

Улаанбаатар хотод тоон  телевизийн өргөн нэвтрүүлгийн хамрах хүрээг өргөтгөх, зорилгоор Богд уул, Дарь-Эх ууланд шинээр байгуулах, Баянхошуунд өргөтгөн сайжруулах антенн цамхагуудын өндөр, нэвтрүүлэгчийн хүчин чадлыг байрлал тус бүрээр нарийвчлан гаргаж, түүний үндсэн дээр хамрах хүрээний тооцооллыг ICS telecom программ хангамжийг ашиглан гүйцэтгэв. Эдгээр баримт  материалууд болон ашиглах давтамжийн зурвасын хуваарилалтыг МТШХХГазар, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газарт тус тус хүргүүлсэн.

Зураг1. Газрын тоон телевизийн DVB-T2 стандартын нэг давтамжийн (SFN)

сүлжээний хамрах хүрээний урьдчилсан тооцооны зураглал

 

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
06.02
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
06.02
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27
Хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгаалал
05.25