Сургалт, семинар зохион байгуулав.
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Хэнтий, Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд аймгуудад томилон ажиллуулж байгаа орон нутгийн төлөөлөгч нарт зориулсан сургалт, семинарыг зохион байгуулав.

Тус хороо нь “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль”, “Шуудангийн тухай хууль”, тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо, хүн амын нягтаршил, газар нутгийн байршил зэргээс хамааруулан тодорхой тооны аймгуудад өөрийн орон нутаг дахь  төлөөлөгчдийг томилон ажилуулж байна. Үүнд: Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Хэнтий, Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд аймаг зэрэг болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос харилцаа холбооны салбарын үйл ажиллагаатай холбогдсон хууль эрх зүйн акт, зохицуулалтын журмыг боловсруулах,  хэрэгжилтэд хяналт тавьж,  ялангуяа хөдөө орон нутагт үйлчилгээ явуулж буй иргэн, байгууллага, ААН-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, зохицуулах хорооноос гаргаж буй зохицуулалтын баримт бичиг, холбогдох шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх, мэдээллийг шуурхай хүргэх чиглэлээр энэхүү сургалт, семинар зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Тус сургалт семинарын хөтөлбөр, илтгэлүүд

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

Зохион байгуулалтын арга хэмжээ Хугацаа Хариуцах албан тушаалтан, алба
1 Бүртгэл  09:00-09:30  
2  Нээлт  09:30-09:40  

Б.Балгансүрэн

/Дарга/

Т.Наранмандах

/ЭЗМЗА-ны дарга/

3  2013 оны Мэдээлэл, Харилцаа Холбооны салбарын үндсэн үзүүлэлтүүд  09:40-10:00  

Б.Мөнхбат

/Дэд дарга/

Б.Төмөр

/Ахлах мэргэжилтэн/

ЗЗҮТА

4  - Зохицуулалтын үндсэн арга хэрэгслүүдийг танилцуулах- Зохицуулалтын үйл ажиллагаа, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны ялгааг тайлбарлах  10:00-10:30  

Г.Оюунцэцэг

/Ахлах мэргэжилтэн/ ЭЗМЗА

5  

-Харилцаа холбооны салбарын зохицуулалтын  эрхзүйн орчны талаарх  танилцуулга.

- Орон нутгийн төлөөлөгчидтэй холбоотой эрхзүйн баримт бичиг, гэрээний танилцуулга хийх

 10:30-10:45  

Т.Ууганбат

/Гэрээ, эрх зүйн мэргэжилтэн/

ЭЗМЗА

6

- Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, түүний биелэлтэнд тавих  хяналт

- Тусгай зөвшөөрлийн журмын танилцуулга
 

10:50-12:00

(Өргөн нэвтрүүлгийн НШ-30 мин

Интернет НШ-15 мин

Журам 20 мин)

 

Х.Нинжболор

/Ахлах мэргэжилтэн/

Т.Тогтохсүрэн

/Мэргэжилтэн/

М.Эрдэнэцэцэг

/Мэргэжилтэн/

Б.Алтангэрэл

/Мэргэжилтэн/

Зохицуулалтын алба

7  -Тусгай зөвшөөрөл хүсэлт гаргагчийн  материалын иж бүрдэлийг шалгаж  хүлээн авах, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгөх   талаар-Радио давтамжийн хяналтын талаар  

13.30-13.45

13.45-14.00

 

О.Цэнд-Аюуш

/Мэргэжилтэн/

РДЗХА

Ч.Энхболд

/Ахлах инженер/

РДЗХА

8  

- Мэдээ, тайлангийн маягт, түүнийг хэрхэн бөглөх

- Мэдээлэл ирүүлэх хугацаа, түүний хэрэгжилтэнд хяналт тавих

 14.00-14.15  

Б.Төмөр

/Ахлах мэргэжилтэн/

ЗЗҮТА

Б.Байгалмаа

/Мэргэжилтэн/

ЗЗҮТА

9  Хэрэглэгчээс ирүүлсэн санал гомдлын шийдвэрлэлт  14.15-14.25  

М.Гантөмөр

Захиргааны ажилтан

ЭЗМЗА

10  - ТЗ НШ –ын биелэлтэнд тавих хяналт-Бүх нийтийн үүргийн хэрэгжилт  14.25-14.35  

С.Шинэбаяр

/Ахлах мэргэжилтэн/

Шуудангийн алба

11  Баталгаажуулалтын талаар танилцуулга  14.35-14.50  

Ц.Чулуунбат

/Мэргэжилтэн/

12  ОНТөлөөлөгчдийн санал, хариулт, тайлан хамгаалах  14.50-15.30  

Г.Ганчимэг

/Хүнийи нөөцийн мэргэжилтэн/

13  2014 онд хөдөө орон нутагт хийх ажлын чиглэлийг тогтох талаархи ярилцлага  15.30-16.30  Албадын дарга нар
14 Хаалт  16.30-16.45

Т.Наранмандах

/ЭЗМЗА-ны дарга/

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26