Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2013 онд баталгаажуулалт, тохирлын үнэлгээний талаар хэрэгжүүлсэн ажлын танилцуулга
ХХЗХ

Тус хорооноос 2013 онд мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжүүдийн баталгаажуулалтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэхээр энэхүү танилцуулгыг бэлтгэлээ.

Баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчны хувьд Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн 19.1.1 дэх хэсэгт “стандарт, техникийн нөхцлийг хангаж, баталгаажуулсан радио төхөөрөмжийг сонгон ашиглах”, Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3 дахь хэсэгт “харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах” гэж тус тус заасан байдаг.

  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын чиглэлээр авсан олон улсын болон дотоодын зөвлөх үйлчилгээний тухай:
    • Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын өргөдөл, хүсэлт хүлээж авахаас тохирлын үнэлгээний гэрчилгээ олгох шийдвэр гаргах хүртэлх процесс, эдгээр үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандарт, дүрэм, журмуудыг агуулсан багц баримт бичиг болох “Чанарын гарын авлага”-ыг боловсруулахад дотоодын зөвлөх үйлчилгээ авч ажиллав. 
    • Тус хорооны баталгаажуулалтын ажлын хэсгийнхэн 2013 оны 07 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд ХБНГУ-ын Ти Юу Ви Зюд бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллага (TUV SUD)-д зочлон, баталгаажуулалтын талаар туршлага судлан зөвлөх үйлчилгээ авсан.
    • БНСУ-ын Мэдээлэлжсэн нийгмийн хөгжлийн хүрээлэн (KISDI)-гийн буцалтгүй тусламжаар 2013 оны 5 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд БНСУ-ын Радио судалгааны агентлаг (RRA)-ын дэргэдэх баталгаажуулалтын лабораторийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөх үйлчилгээ авсан.
    • Харилцаа холбооны зохицуулах хорооноос Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын Ази номхон далайн бүсийн төвд гаргасан хүсэлтийн дагуу тус байгууллагын буцалтгүй тусламжаар Монгол Улсын баталгаажуулалтын тогтолцоонд үнэлэлт өгч боловсронгуй болгох зөвлөх үйлчилгээний эхний үе шат 2013 оны 12 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.
  2. Тус хорооны 2013 оны 27-р тогтоолоор батлагдсан Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журамтай дараахь линкээр холбогдож танилцана уу. http://www.crc.gov.mn/main.php?cid=2&do=6&did=133
  3. Баталгаажуулалтын үйл ажиллагааг “Тохирлын үнэлгээ- Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага” MNS ISO/IEC 17065 стандартад нийцүүлэн зохион байгуулж, албан ёсны эрхтэй баталгаажуулалтын байгууллагаар итгэмжлэгдэхээр Стандартчилал,  хэмжил зүйн газарт хүсэлт гаргаж урьдчилсан үнэлгээ хийгдсэн дараагийн шатны үнэлгээнд хамрагдахаар хүлээгдэж байна.
  4. Монгол Улсын хувьд баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллах олон улсын хэд хэдэн байгууллагийг судлаж үзсэний үндсэн дээр ХБНГУ-ын Ти Юу Ви Зюд (TUV SUD) бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллагатай 2013 оны 9 дүгээр сард бүтээгдэхүүний сорилт баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  5. Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын үйл ажиллагаанд мөрдөх суурь стандартыг шинээр боловсруулж байна. Үүнд:
    • Харилцаа холбооны тоног төхөөрөмжид тавих радио спектр, цахилгаан соронзон зохицолдооны техникийн шаардлага;
    • Харилцаа холбооны тоног төхөөрөмжид тавих аюулгүй байдлын шаардлага;
    • Хөдөлгөөнт холбооны хэрэглэгчийн тоног төхөөрөмж, радио холбооны тоног төхөөрөмжийн цахилгаан соронзон орны хүний биед нөлөөлөх аюулгүй хэмжээ (SAR) стандарт.

Цаашид тус хороо нь Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын тогтолцоог шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд баталгаажуулалттай холбоотой мэдээллийг цаашид тогтмол хүргэж байх болно.

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27