ХЯЗГААРЛАГДМАЛ НӨӨЦ БҮХИЙ РАДИО ДАВТАМЖИЙН ТУХАЙ
ХХЗХ

Та бидний өдөр тутмын хэрэгцээнд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ асар их нөлөөтэй болж  салбарын  асар хурдацтай хөгжил, нийгэм эдийн засгийн бүхий л салбарт нөлөө үзүүлж байна. Харилцаа холбооны хөгжлийн чиг хандлагад утсан технологиос  утасгүй технологи руу чиглэсэн хөгжлийн чиг хандлага давамгайлж, түүний хэрээр радио давтамжийн эрэлт хэрэгцээ  өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан энэхүү мэдээллээр та бүхэнд хязгаарлагдмал нөөц бүхий радио давтамжийн зохицуулалтын талаарх энгийн ойлголт өгөхийг  зорьж байна.

Олон улсын хэмжээнд радио давтамжийн ашиглалтыг үндсэн 3 бүсэд хуваадаг бөгөөд Монгол Улс нь Олон улсын радио давтамжийн 1 дүгээр бүс буюу Европын бүс нутагт хамаарагддаг. Тиймээс Монгол Улс өөрийн үндэсний радио давтамжийн төлөвлөлтийг Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Радиогийн сектороос баталсан 1 дүгээр бүсийн төлөвлөлтийн дагуу хийж, нийтийн болоод тусгай хэрэглээний гэсэн 2 үндсэн хэрэгцээнд хуваарилан олгодог. Радио давтамжийг хөдөлгөөнт холбоо болон өргөн зурвасын холбоо зэрэг үйлчилгээнүүдэд нийтийн хэрэгцээнд ашиглахаас гадна эрүүл мэнд, эрчим хүч, шинжлэх ухаан, үндэсний аюулгүй байдал, нисэх хүчин, онцгой албадууд зэрэг тусгай хэрэглээнд ч өргөн ашиглаж байна.

Яагаад радио давтамжийн зурвас нь хязгаарлагдмал нөөцөд тооцогддог вэ?

Радио давтамж нь байгалийн ховор хязгаарлагдмал нөөц  бөгөөд түүний тархалт нь улс орны газар зүйн хил хязгаараар хязгаарлагдахгүй,  агаарын орон зайд тархах онцлогтой юм. Тиймээс радио давтамжийг үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд хянах, шалгах,тухайн улсын болон хил залгаа оршиж буй улс орнуудын хооронд харилцан нөлөөлөлгүй ажиллах боломжийг хангах зохицуулалтыг хийх, радио тоног төхөөрөмжийг шалган баталгаажуулах асуудал нэн чухал юм.

Өндөр  хурдацтай хөгжиж буй харилцаа холбооны технологийн тоног төхөөрөмж нь зөвхөн 9кГц - 300ГГц-ийн радио давтамжийн зурвасыг ашиглахаар зориулагдсан, нэг радио нэвтрүүлэгч, нэг технологид ашиглаж буй радио давтамжийн зурвасыг давхардуулан өөр радио станц, технологид ашиглах боломжгүй байдаг.

Учир нь нэг давтамж дээр ажиллаж буй 2 буюу түүнээс дээш төхөөрөмжүүдийн үүсгэж буй цахилгаан соронзон орны хүчлэг нь харилцан нөлөөлөл үүсгэх үүсгүүр болж хэн хэндээ садаа буюу шуугиан  үүсгэснээр тухайн радио давтамж ашигладаг төхөөрөмжөөрөө хүн хүссэн үйлчилгээгээ, чанартай авч чадахгүйд хүрдэг.

Радио долгионыг хүн төрөлхтөн өөрийн амьдралд ашиглахдаа дэлхий дахинаа нэгэн адил хуваарилан ашиглах зохицуулалт хийгддэг тул  радио давтамжийн  зурвас нь байгалийн хязгаарлагдмал нөөцөд тооцогддог. Энэ талаар дэлхийн худалдааны байгууллагаас тодорхойлолт гаргасан байдаг энд дарж танилцана уу. (http://www.wto.org/english/tratop_e/serv_e/telecom_e/tel23_e.htm)

Радио давтамжийн цараа, хэмжих нэгж, хэрэглээ

Дэлхий дахинд ашиглагдаж байгаа радио давтамжийн зурвасыг нийт 9 зурваст хуваан тэмдэглэдгийг хүснэгт 1-д, үндсэн хэрэглээг Зураг 1-д харуулав. Радио давтамжийг хэмжих нэгж нь Герц (Гц) юм.

Хүснэгт 1

Тэмдэглэгээ

(Англи)

Радио давтамжийн цараа

Метрийн долгионы тэмдэглэгээ

Үндсэн хэрэглээ

 

ХУД  (VLF)

УД    (LF)

ДД    (MF)

БД    (HF)

ХБД     (VHF)

УХБД   (UHF)

            (SHF)

            (EHF)

 

 

3-30             кГц

30-300        кГц

300-3000    кГц

3-30             МГц

30-300        МГц

300-3000    МГц

3-30             ГГц

30-300         ГГц

300-3000  ГГц

 

Мириаметрийн долгион

Километрийн долгион

Гектометрийн долгион

Декаметрийн долгион

Метрийн долгион

Дециметрийн долгион

Саитиметрийн долгион

Миллиметрийн долгион

Децимиллиметрийн долгион

 

Далайн радио навигаци

Нисэх онгоцны радио навигаци

АМ радио, Далайн холбоо

Богино долгионы радио

Телевиз, ФМ радио

Телевиз, Үүрэн холбоо

Хиймэл дагуулын холбоо

Одон орон, Сансар судлал

Эмнэлгийн төхөөрөмж

 

Тайлбар:          ХУД - хэт урт  долгион;

                       УД   - урт долгион;

                       ДД   - дунд долгион;

                       БД   - богино долгион;

ХБД - хэт богино долгион;

                       УХБД - ультра хэт богино долгион.

Радио давтамжийн зурвас ба ашиглалт                                     

Зураг 1

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25
“Өргөн нэвтрүүлгийн салбарын өрсөлдөөнд зохиогчийн эрхийн зөрчлийн үзүүлэх нөлөөлөл” сэдвээр судалгааны ажил хийгдэж байна.
“Өргөн нэвтрүүлгийн салбарын өрсөлдөөнд зохиогчийн эрхийн зөрчлийн үзүүлэх нөлөөлөл” сэдвээр судалгааны ажил хийгдэж байна.
06.23
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /ISO/IEC 38500:2015/
ISO/IEC 38500:2015 Information technology - Governance of IT for the organization
06.22
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /MNS 5843:2008/
MNS 5843:2008 Хамгаалалтын дохиоллын тоног төхөөрөмжийн техникийн үндсэн үзүүлэлт. Угсралт суурилуулалт, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага
06.22
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /MNS 6528:2015/
MNS 6528:2015 Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц
06.22