Мобайл контентийн уралдааны дүн гарлаа
ХХЗХ

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн мобайл ICT сургалтын төвөөс зарлан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Цахилгаан Холбоо ХК ивээн тэтгэгчээр оролцсон “2013 Smart Mongolia” мобайл контентийн улсын анхдугаар уралдааны эцсийн шалгаруулалт 2013 оны 12 сарын 13-ны өдөр ШУТИС-ийн төв номын санд боллоо. 

Уралдааныг мобайлд зориулсан бүтээгдэхүүний зориулалтаас хамааруулж үйлчилгээ, бизнесс, тоглоом-үзвэр үйлчилгээ гэсэн гурван ангиллын дагуу зарласан бөгөөд  нийт 80 гаруй бүтээл ирснээс  эхний шатанд 30 бүтээл, хоёрдугаар шатанд ангилал бүрт 5 бүтээлийг  шалгаруулж эцсийн шалгаруулалтанд орууллаа. Бүтээлийн уралдааны үйл ажиллагаанд Мэдээллийн технологи, харилцаа, шуудан холбооны газрын төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Алтансүх, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны ЭЗМЗА-ны дарга Т.Наранмандах, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын дарга Чой Хүн Ёл, орлогч дарга Ву Дун Ван, ШУТИС-ийн дэд захирал Д.Батчулуун, Х.Энхжаргал, Т.Намнан, МХТС-ийн захирал Б.Сүхбат нар оролцож шагнал гардууллаа.

Шалгарсан бүтээлүүдийг супер шагнал, БНСУ-ын Данкүк их сургуулийн захирлын нэрэмжит шагналаас гадна ангилал бүрээс I байр нэг, II байр хоёрыг шалгаруулж урамшуулснаас “UNITEL” группын “U-Planet” ХХК-ийн гар утсаа алдахаас сэргийлэх Lost DM бүтээл супер шагнал (3.000.000₮ +MacBook air)-ын эзэн боллоо. I байрын шагналыг  таксины ухаалаг үйлчилгээний Ubcab, AR технологийг ашиглаж бүтээсэн Mongolian AR, монгол үндэсний багц тоглоомын 4 шагай бүтээлүүд эзэлж  1.000.000₮ +iPad Mini–ээр, II байрын шагналыг city bus, general smart, my film, би бичнэ, iRestaurant, ургийн бичиг бүтээлүүд тус тус  эзэлж 500.000₮ +iPod Touch –оор шагнууллаа. Мөн БНСУ-ын Данкүк Их сургуулийн захирлын нэрэмжит шагнал iPad air+ Данкүк их сургуульд суралцах 100%-ийнтэтгэлэгийг ШУТИС-ийн ХМТС-ийн оюутан Д.Төртүвшин MCU manual robot бүтээлээрээ хүртлээ.

Нэмэлт: БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжаар Их дээд сургуулиудын хамтын ажиллагааны хөтөлбөр (University Partnership Program)”-ийг хөгжүүлэх хүрээнд 2013 оны 02 дугаар сард  БНСУ-ын Данкүк их сургуулиас ШУТИС-ийн МХТС дээр  “Мобайл ICT” сургалтын төвийг байгуулсан. Тус сургалтын төв нь  сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд, Монгол улсад мобайл ICT  мэргэжлийн  боловсон хүчинг бэлтгэх, чадваржуулах  сургалтуудыг үе шаттайгаар үнэ төлбөргүй явуулж байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25